Нийтлэл

“Нээлттэй боловсрол 2017” Эрдэм шинжилгээний хурал 

Зорилго:

Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтанд ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх

Хамрагдах сэдэв:

  • Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг бүх түвшиний сургалтад ашиглах онол, арга зvй, судалгаа, туршилт, хэрэглээ
  • Боловсролын нээлттэй эхийн программ хангамж, платформ, тэдгээрийн боловсруулалт, хөгжүүлэлт
  • МХТ-ийг боловсролд ашиглах
  • Бусад

Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр, Эрдмийн (дугуй) танхим

Хурал зохион байгуулахтай холбоотой хугацаа:

  • 2017.02.10. Илтгэлийн хураангуйг хүлээн авах
  • 2017.02.22. Бүрэн хэмжээний өгүүллийг хүлээн авах
  • 2017.03.05. Өгүүллийн засан сайжруулсан эцсийн хувилбарыг хүлээн авах
  • 2017.03.12. Хурлын товхимлыг хэвлэх
  • 2017.03.15. Эрдэм шинжилгээний хурал

Зохион байгуулагчид: 

Шилдэг илтгэл шалгаруулах:

  • 1-р байр – 1 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 2-р байр – 2 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл
  • 3-р байр – 3 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Хурлын бүх илтгэлүүдийг http://one.mn сайт дээр байршуулан нийтийн хүртээл болгоно. Өмнөх оны ЭШ хурлын эмхэтгэл болон бусад мэдээллийг дээрх сайтаас харна уу.

Материал хүлээж авах, холбоо барих:

Ц.Навчаа 99768070, ts.navchaa@one.mn

Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:

  • Дараах зүйлийг заавал тусгана.
  • Илтгэлийн нэр:
  • Илтгэгчийн нэр:
  • Ажлын хаяг:
  • Мэргэжлийн чиглэл:
  • Утасны дугаар:
  • Мэйл хаяг:

Таны судалгааны ажлын гол санааг агуулсан товчилсон танилцуулга юм. Хураангуйг 150-250 үгэнд багтаан дараах зааврын дагуу бичих:

  • Судалгааны агуулгыг дурьдах
  • Зорилго, хамрах хүрээ, арга,  үр дүн
  • Уншигчдад ойлгомжтой, найруулгын алдаагүй бичих
  • Тодорхойлолт гэх мэт шинэ мэдээлэл өгөхгүй байх