“Нээлттэй боловсрол 2017” Эрдэм шинжилгээний хурал
Зорилго:
Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг боловсролд хэрэглэх онол, арга зүй, судалгааны үр дүн болон бүх түвшний сургалтанд ашиглах боломж, тэргүүн туршлагыг танилцуулж, түгээн дэлгэрүүлэх
Хамрагдах сэдэв:
- Боловсролын нээлттэй эх, нөөцүүдийг бүх түвшиний сургалтад ашиглах онол, арга зvй, судалгаа, туршилт, хэрэглээ
- Боловсролын нээлттэй эхийн программ хангамж, платформ, тэдгээрийн боловсруулалт, хөгжүүлэлт
- МХТ-ийг боловсролд ашиглах
- Бусад
Хаана: МУИС-ийн хичээлийн 1-р байр, Эрдмийн (дугуй) танхим
Хурал зохион байгуулахтай холбоотой хугацаа:
- 2017.02.10. Илтгэлийн хураангуйг хүлээн авах
- 2017.02.22. Бүрэн хэмжээний өгүүллийг хүлээн авах
- 2017.03.05. Өгүүллийн засан сайжруулсан эцсийн хувилбарыг хүлээн авах
- 2017.03.12. Хурлын товхимлыг хэвлэх
- 2017.03.15. Эрдэм шинжилгээний хурал
Шилдэг илтгэл шалгаруулах:
- 1-р байр – 1 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 2-р байр – 2 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл
- 3-р байр – 3 илтгэл – өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Хурлын бүх илтгэлүүдийг http://one.mn сайт дээр байршуулан нийтийн хүртээл болгоно. Өмнөх оны ЭШ хурлын эмхэтгэл болон бусад мэдээллийг дээрх сайтаас харна уу.
Материал хүлээж авах, холбоо барих:
Ц.Навчаа 99768070, ts.navchaa@one.mn
Илтгэлийн хураангуйд тавигдах шаардлага:
- Дараах зүйлийг заавал тусгана.
- Илтгэлийн нэр:
- Илтгэгчийн нэр:
- Ажлын хаяг:
- Мэргэжлийн чиглэл:
- Утасны дугаар:
- Мэйл хаяг:
Таны судалгааны ажлын гол санааг агуулсан товчилсон танилцуулга юм. Хураангуйг 150-250 үгэнд багтаан дараах зааврын дагуу бичих:
- Судалгааны агуулгыг дурьдах
- Зорилго, хамрах хүрээ, арга, үр дүн
- Уншигчдад ойлгомжтой, найруулгын алдаагүй бичих
- Тодорхойлолт гэх мэт шинэ мэдээлэл өгөхгүй байх