Нийтлэл

Д.Цэдэвсүрэн, Ц.Нямсүрэн

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МБУС, Мэдээлэл зүйн тэнхим

tsedevsuren@msue.edu.mn, nyamsuren@msue.edu.mn

Мэдээлэл холбоо, харилцааны технологийн хөгжил нь сургалтын арга зүй, технологит шинэ боломж арга замыг бий болгож байна. Тэр дундаа их дээд сургуулийн сургалтад суралцагчийн сурахуйн үйлийг дэмжих, сурах арга барилд суралцахад дэмжлэг болохоор интеграцчилан ашиглах өргөн боломж бий болжээ.Багш мэргэжлээр суралцагч ньМХХТ-ийг сургалтад ашиглах, МХХТ-т суурилсан сургалтыг зохион байгуулах суурь мэдлэг, чадвартай байхыг цаг үе шаардаж байна. Энэ шаардлагын үүднээс МХХТ-ийг ашиглах арга зүй, технологийн талаарх онол, арга зүйн талаар багш бэлтгэх сургалтын агуулгад тусгаж өгснөөс гадна зарим мэргэжлээр цахим сургалтын давуу талыг ашиглан холимог сургалтыг хэрэгжүүлэх ажил олноор хийгдэж байна.

Багш мэргэжлээр суралцагч нь долоо дугаар улирлын эхний дөрвөн долоо хоногт бие даасан багшлах дадлагыг орон нутагтаа гүйцэтгэдэг. Уг дадлагаас үргэлжлүүлэн Мэдээлэл зүй багшийн 4 дүгээр ангийн 8 долоо хоногийн сургалтыг MOODLE системийг ашиглан зохион байгуулж, туршсан сургалтын зарим үр дүнгийн талаар энэхүү өгүүлэлд авч үзлээ.

 УДИРТГАЛ

Өнөөгийн нийгэмд хамгийн их өөрчлөгдөж буй үйл явцын нэг бол суралцахуй юм. Суралцахуйн хувьсал нь шинээр гарч ирж буй нийгмийн болон технологийн хөгжлийн давуу тал, боломжийг сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс сургалт, боловсрол үйл ажиллагаанд хэрэглэхтэй холбогдон бий болж байна[1]. Эдгээр хувьслын нэг жишээ бол  цахим сургалт юм. Энэхүү сургалтын арга нь технологид тулгуурласан бөгөөд бусад салбартай адил үр ашиг хүлээсээр л байна. Цахим сургалт нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж сургалтын загвар, технологийн шийдэл, заах арга барил зэрэг олон зүйлийг шинээр туршиж, хөгжүүлэх боломж, арга замыг турших, бий болгох арга зйм, хэрэгсэл болсоорбайна.  Энэхүү эрчимт хөгжлийн үр дүнд ихэнх их, дээд сургуулиуд худалдааны эсвэл нээлттэй эхийн сургалтын удирдлагын системүүдийг сургалтдаа аль нэг хэлбэрээр хэрэглэх болжээ. Сургалтын удирдлагын системүүд нь ч ерөнхий боловсролын сургууль, их сургууль бусад сургалтын байгууллагуудын шаардлагыг хангахуйц бүтцээ нэгэнт олсон байна. Тэдгээр системүүд нь оюутнууд болон багш нарт суралцах үйл явцыг сайжруулах, хөнгөвчлөх, удирдан зохион байгуулахад зориулсан олон тооны хэрэгсэлтэй байдаг.

Сургалтын системүүд нь суралцагчдын суралцах хугацааг хязгаарладаггүйгээрээ давуу талтай [2].Суралцагчдынхэрэгцээ шаардлагыг гол болгодог учраас эдгээр системүүдийн гол шийдэл нь суралцах арга замыг хэрхэн сонирхолтой, эргэх холбоотой болгох талаас нь илүү анхаарсан байдаг[3].

 I.  МOODLE СИСТЕМИЙН ТУХАЙ 

Интернэт, вэб тэдгээрийн ололт, давуу талыг сургалтадашиглах судалгаа нь сургалтын удирдлагын систем (LMS-Learning Management System)-ийг бүтээх боломжийг бий болгосон байна. Сургалтынудирдлагын систем нь вэб аппликэшн бөгөөд серверт байрлаж, вэб браузер ашиглан хандах боломжтой. MOODLE (Modular Object-Oriented Dynamic Learning Environment) нь сургалт удирдлагын систем нь модульд суурилсан динамик сургалтын орчин бөгөөд интернэт,вэбэд суурилсан сургалт явуулах боломжийг хангасан онлайн зайн сургалтын чөлөөт, нээлттэй эхийн систем юм. Тиймээсинтернетбүхий компьютерээс дэлхийн хаанаас ч багш, оюутан хандаж боломжийг олгоно.

1-р зураг . Зайн сургалтын систем

Энэхүү системд хичээлийн агуулгабайршуулан суралцагчдад хүргэх, суралцагчид түүнийг татаж авах, үзэж судлах, бусадттай хамтран эзэмших боломжийг олохоос гаднасуралцагчидтай онлайн хэлэлцүүлэг, чат явуулах, судалгаа авах, суралцагч өөрийгөө үнэлэх боломжоор хангах, дасгал, даалгавар хийх, багш суралцагч харилцан эргэх холбоотой ажиллах, сургалтын явцын болоод эцсийн үнэлгээ хийхболомжийг бүрдүүлсэн байдаг.Уг систем нь танхимийн сургалттай төстэйгөөр сургалтын бүхий л үйл ажиллагааг цахим орчинд явуулах боломжийг бий болгоход чиглэн хөгжиж байна. Мөн оюутнуудын хичээлийн оролцоог хянах, хичээлийг хэн хэдийд хэдэн цаг хичээлийн агуулгыг уншиж судласан, хэлэлцүүлэг, даалгавар, үнэлгээнд хэрхэн оролцож байгаа бүхий л үзүүлэлтийгхарах, үзэх боломжийг багшид олгодог. Энэ нь сургалтыг суралцагчийн сурах арга барил, хэрэгцээ сонирхол, цаг завт тохируулан явуулах боломжийг багшид олгодог (1-р зураг).

2-р зураг. МУБИС-н Зайн сургалтын систем

II. MOODLE СИСТЕМИЙГСУРГАЛТАД АШИГЛАСАН ТУРШИЛТ СУДАЛГАА, ҮР ДҮН 

МУБИС нь Moodle системийг сургалтын үйл ажиллагаанд 2009 оноос хойш ашиглаж байна.Өдгөө Moodle системд 246 курс байгаагаас 20 гаруйкурсыг сургалтад идэвхитэй ашиглаж байна.578 идэвхтэй хэрэглэгчийн 130 орчим нь багш, 450 орчим ньоюутан, суралцагчид байна.

Энэхүү системийг ашиглан хэд хэдэн сургалтын дидактик багц материалыг боловсруулан онлайн байрлуулан танхимийн сургалттай хослуулан холимог хэлбэрээр ашиглаж байна. Тухайлбал:

Moodle сургалтын системийг ашиглан явуулсан холимог сургалтууд:

-          2010-2011 оны хичээлийн жилийн нэгдүгээрулиралд Мэдээлэл зүйн багшийн 4 дүгээр ангид

-          2011-2012 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралдМэдээлэл зүйн багшийн 4 дүгээр ангид тус тус онлайн сургалтыг явуулсан.

-          2011 оны 3 дугаар сард ЕБС-ийн багш нарт зориулсан модул сургалт

-          2014 оны 1 дүгээр сарын 21-23 болон 2014 оны 2 сарын 5-7 хооронд “МУБИС-ийн багш нарын МХТ-ийн чадамжийг дээшлүүлэх” 3+3 буюу гурван өдрийн танхимийн болон гурван сарын зайны сургалт.

Зураг 3. Интернет програмчлал

Танхимийн сургалтад хосолсон байдлаар ашигладаг хичээлүүд :

-          Магистрын өдөр болон эчнээ ангийн сургалтад “Боловсролын мэдээллийн систем”, “Сүлжээний хичээлүүд”

-          Бусад бакалаврын өдрийн ангийн сургалтад -  “МТТХ-1, МТТХ -2”

Мэдээлэл зүйн болон Мэдээлэл зүй-математикийн багш мэргэжлийн ангийн өдрийн сургалтанд:

-          Судалгаа боловсруулалт

-          Мэдээллийн менежмент

-          Мэдээлэл зүйн бодлого бодох семинар

-          Мэргэжлийн дидактик

-          Компьютерийн англи хэл

-          Компьютерийн сүлжээ

-          Вэб дизайн

-          Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

-          Интернет програмчлал

-          Java програмчлал

-          Хэрэглээний програмын сан гэх мэт хорь гаруй хичээлийн цахим багц материалыг бэлтгэж, системд байрлуулан сургалтад ашигласан байна.

Онлайн сургалтын талаар суралцагчдаас авсан үнэлэлт, дүгнэлтийг танилцуулвал:

  1. Сургалтын явцад хичээлүүдийг системд төлөвлөн оруулахдаа модулиар (3-р зураг), долоо хоногоор(4-р зураг) гэх мэт тухайн хичээлд илүү тохиромжой хэлбэрээр боловсруулж байрлуулан сургалтат туршлаа. Гэхдээ хичээлийн судалбал зохих хэсгийн үйл ажиллагаа(хичээлийн агуулгын материалыг үзэх, судлах, өөрийн үнэлгээний материалтай ажиллах, дасгал даалгавар хийх, хэлэлцүүлэг, чатад оролцох, хоорондоо мэтгэлцэх, дижиталаар хамтран ажиллах)-д оролцох боломжтой, бусад үйл ажиллагааг хугацаа нь болох үедоролцох боломжтой байхаар байрлуулж байлаа.Хичээлийн модуль болон долоо хоногийн хэлбэрийн аль аль хэлбэр нь суралцагчдад ойлгомжтой, сурах үйлд ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг сургалтад хамрагдаж, судалгаанд оролцсон суралцагчид хариулсан байлаа. 
  2. Мөн хичээлийн материалуудыгтекстэн (html, Doc, pdf), аудио(mp3), видео(flv, swf) зэрэг олон төрлийн форматаарбэлтгэн, системдбайршуулан суралцагчдад хүргэсэн. Түүнийг хэрэглэсэн  суралцагчдад хамгийн ойлгомжтой хэлбэр нь видео (5-р зураг)байсан байна. Гэхдээ видео хэлбэрийн агуулгыг МХХТ-ийн дэд бүтэц сул хөдөө орон нутгаас үзэж, судлахад хүндрэлтэй байсан бөгөөд энэхүү хүндрэлийг шийдэхэд вэбд суурилсан текст гололсон агуулга нь боломжийг олгож байна. 5-р зургт буй графикийн “Зөвхөн текс, pdf”агуулгад санал өгсөн суралцагчид мэдээллийн дэд бүтцийн хөгжил сул орон нутгаас цахим сургалтад оролцсон байна.
  3. Агуулгыг төрөл бүрийн хэлбэрээр боловсруулан ашиглах нь суралцагчийг судлагдахууныг бүрэн ойлгоход тус болж байна. Тухайлбал, уншаад ойлгохооргүй үед видео хичээлээс үзэж, ойлгоход илүү дөхөм болж байна гэсэн хариултыг олон суралцагч өгсөн байна. Иймээс цахим сургалтын агуулгад удирдамж,тайлбар бүхий видео хичээл бэлтгэн ашиглах нь хичээлийн чанарт эерэгээр нөлөөлдөг байна. Энэ нь сүүлийн боловсрол нэтэрч, хурдацтай хөгжиж буй МООС сургалтын үр дүнгээс харагддаг [4]. 

Зураг 4. Жава програмчлал

4. Системд байршуулсан цахим хичээлийг танхимийн сургалттай хослуун ашиглахад сургалтыг зохион байгуулж буй багш,сургалтад хамрагдаж буй суралцагчдад аль алинд нь давуу талыг олгож байгаа нь энэхүү туршилт, судалгааны үр дүн харууллаа. Тухайлбал, сургалтын явцад багш нь суралцагчдад бие даалтын ажил даалгавар өгч, түүнийг хугацаанд нь үнэлэхэдүүсдэг хүндрэлийг энэхүү системээр шийдвэрлэх боломжтой болж байгаа юм(6-р зураг). Бие даалт, даалгаврыг хамтарсан бие даасан аль ч хэлбэрээр хийлгэх боломжийг системээр дамжуулан хийснээр ажлыг гүйцэтгэсэн байдал(хэрхэн сайруулсан, хэдэн удаа илгээсэнгэх мэт), илгээсэн хугацаа зэргийг хянах, суралцагчийн хувьд бие даалтыг хийж илдгээх хугацаа дуусахад системийн тухайн үйлчилгээг ашиглах боломжгүй болдог зэрэг нь холимог сургалтад ашиглахад ерөнхий зориулалтын бусад системээс илүү давуу талтай болгодог.

5-р зураг. Ямар хэлбэрийн хичээл хамгийн ойлгомжтой байсан бэ? асуултад суралцагчдын хариулт өгсөн байдлыг харуулсан нь

6-р зураг. Сургалтын явцад оюутнуудын даалгавар илгээж багшийн үнэлгээ өгсөн байдал

            III.  ДҮГНЭЛТ

MOODLE системийг багш бэлтгэх сургалтад хэрэглэснээр хичээлийн цахим агуулгыг нээлттэй хөгжүүлэх боломж бүрдэж байгаагаас гадна оюутнууд хичээлийн агуулгыг хүссэн цагтаа дахин үзэх,даалгаврыг бие даан болон хамтран гүйцэтгэх, ингэснээр суралцагчид дижитал хамтын ажиллагааны чадварт эрт суралцах боломж бүрдэж байна. Тухайлбал, онлайн хэлбэрээр бусад оюутантайгаа илүү холбоотой байж, бие даалт, дасгал ажиллахдаа илүү цаг зарцуулж, хичээлдээ илүү сонирхолтой оролцсноор хичээлийг илүү сайн ойлгож, ингэснээр хичээлийн чанарт эерэгээр нөлөөлж байгаа нь  уг судалгаагаар нотлогдлоо. Уламжлалт болон сургалтын удирдлагын систем ашигласан холимог сургалтын нийтлэг үзүүлэлтүүдийг харьцуулан 1-р хүснэгтэд үзүүллээ. 

1-р хүснэгт

Уламжлалт болон холимог сургалтынхарьцуулалт

Үзүүлэлт

Уламжлалт сургалт

Холимог сургалт

Багш суралцагчийн харилцаа

Шууд

Шууд, ижил бш хугацаанд

Курсыг олон суралцагчид шууд хүргэх боломж

Бага

Дунд

Суралцагчийн сахилга бат/идэвхи

Дунд зэрэг

Өндөр

Цагийн багтаамж-өөрөө мэдлэг бүтээх боломж

Дунд

Өндөр

Гэрийн даалгавар хийж өөрийгөө хөгжүүлэх боломж

Боломжтой

Боломжтой

Багаар ажиллах

Боломжтой

Боломжтой

Туршилтын ажил хийх боломж

Боломжтой

Боломжтой

Жигд бус түвшний суралцагчидтай ажиллах боломж

Хүндрэлтэй боловч боломжтой

Боломжтой

Олж авсан мэдлэгт бодитой үнэлгээ хийх боломж

Өргөн боломжтой

Боломжтой

Шалгалтын үеэр хуулах магадлал

Магадгүй

Магадгүй

Курсын материалыг бэлтгэх  зардал

Дунд зэрэг

Дунд зэрэг

Курсыг удирдан явуулах үеийн

зардал

Өндөр

Дунд зэрэг

Байр унааны зардал

Магадгүй өндөр

Бага

НОМ ЗҮЙ

[1]   García-Peñalvo, F. J., Colomo-Palacios, R., & Lytras, M. D. (2012). Outcomes of International Research Projects on Technology Applied to Education. Journal of Universal Computer Science, 18(1), 1–4.

[2]   Kraebber, H., & Lehman, J. (2009). Use of educational technology in manufacturing engineering and technology education. In 2009 39th IEEE Frontiers in Education Conference (pp. 1–6).

[3]   Brown, J. S., & Adler, R. P. (2008). Minds on Fire: Open Education, the Long Tail, and Learning 2.0. Learning, 43(1), 1–19.

[4]   Нямсүрэн, Ц., Мягмаргармаа, Ч. (2015). MOOC уламжлалт сургалттай харьцуулсан судалгаа, Дээд боловсролын шинэчлэл, тулгамдсан асуудал ЭШБ.

[5]   Pappano L (2012) The year of the MOOC. The New York Times.

[6]   Aranda, A. D. (2012). Moodle for distance education. Distance Learning, 8(2), 25–28.

[7]   Gomez-Aguilar, D., Conde-Gonzalez, M., Theron, R., & Garcia-Pe??alvo, F. (2011). Supporting moodle-Based lesson through visual analysis. Lecture Notes in Computer Science (including Subseries Lecture Notes in Artificial Intelligence and Lecture Notes in Bioinformatics), 6949 LNCS(PART 4), 604–607.

[8]   Jackson, E. A. (2015). Impact of MOODLE platform on the pedagogy of students and staff: Cross-curricular comparison. Education and Information Technologies.

[9]   Mavengere, N., & Ruohonen, M. (2011). Using Open Source Software for Improving Dialog in Computer Science Education - Case Mozambique University. Information Technology and Managing Quality Education, 348(1998), 52–61.