Нийтлэл

“Дэлхийн оюуны өмчийн өдөр”-т зориулав.

Олон улсын хүрээнд:

2000 оноос эхлэн Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын гишүүд ДОӨБ-ыг байгуулах тухай 1970 оны конвенц хүчин төгөлдөр болсон 4.26-ны өдрийг “Дэлхийн Оюуны Өмчийн өдөр” болгож зарласан. Энэ өдрийн зорилго нь оюуны өмчийн тухай үндсэн ойлголт өгөх, мэдлэг олгох юм.

(ДОӨБ-ын тухайд: Тус байгууллага нь 1883 оны Утга зохиол, урлагын бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенцийн "Олон улсын товчоо"-ноос үүсэлтэй бөгөөд 1974 оноос НҮБ-ын төрөлжсөн олон улсын байгууллага болж шинэчлэгдэн ДОӨБ болсон)

2016 онд тус өдрийг цахим орчинд оюуны өмчийн эрх буюу зохиогчдыг хамгаалах, тэдний бүтээлийг хэрхэн хэрэглэх, хэрхэн санхүүжүүлэх буюу бүтээлийг нь зохих ёсоор үнэлж, цаашид бүтээл туурвихад нь дэмжлэг үзүүлэх талаар онцгойлон анхаарч тэмдэглэж байна.

Ингэж тэмдэглэх болсон нь олон шалтгаантай. Тухайлбал, өнөөдрийн байдлаар юутүбд нэг минутанд 400-аас багагүй цагийн видео-дүрс бичлэг нийтлэгдэж байна. Фэйсбүүк, твиттер, снапчат зэрэг үйлчилгээнд нэг өдөрт 1.8 тэрбумаас багагүй тооны гэрэл зураг нийтлэгдэж байна. Апп стоор буюу аппликэйшний зах зээлд урьдынхаасаа олон программ, апликэйнш байршиж, програм хангамж зохиогчдын үйл ажиллагаа улам өргөжих болов. Сэтгүүлч, нийтлэлчид блоггер гэх мэт нийтлэлийн олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглэгч болсоор байна.

Үүний голлох шалтгаан нь дээрх шинэ, онлайн платформууд нь зохион бүтээгч, зохиогчдын хувьд маш бага зардлаар буюу огт зардалгүйгээр түүний бүтээлийн хэрэглэгчдийг хялбар олох боломж олгох болов.    

Үүнийг дагаад зохиогчийн эрхийг цахим орчинд хамгаалах асуудал хурцаар тавигдах болсон. Интернетэд зохиогчийн эрхийн зөрчилтэй тэмцэхэд зохиогчид туслахын тулд улс орнууд хууль тогтоомжоор интернет орчинд зохиогчийн эрхийг хамгаалах арга хэмжээг хуульчлах болсон. Тухайлбал, АНУ-д 1998 оноос Цахим орчинд зохиогчийн эрхийг хамгаалах хуулиар зөрчил гаргагчид "мэдэгдэх-зөрчлийг таслан зогсоох" арга хэмжээ авахыг онлайн үйлчилгээ үзүүлэгчид үүрэг болгосон. Европт мөн адил 2000 оноос эхлэн төстэй зохицуулалт үйлчлэх болсон бөгөөд өдгөө хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлцэл байгуулах замаар цахим орчинд оюуны өмчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх болов.

Өнөөдөр цахим орчинд "хувийн хэрэгцээнд ашиглах" ойлголт яригдаж байна. Энэ нь гар утас, компьютертоо зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан тухайн зохиогчийн эрхийн бүтээлийг хуулбарлан хэрэглэх тухай юм. Энэ нь зохиогчийн эрхийн бүтээл туурвихад саад учруулахгүйгээр түүний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой холбоотой болсон.

Өнөөдөр зохиогчийн эрхийн шинэ бүтээл төрөхөөс илүүтэйгээр ремикс буюу бусдын бүтээлийг шүүмжлэх, хувиргах зэргээр холимог маягийн бүтээл давамгайлах болсон. 

Өнөөдөр эрх зүйн хувьд яригдаж байгаа зүйл бол зохиогчийн онцгой эрхийг хязгаарлах буюу зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй нөхцөлийг орчин үед шинэчлэн тогтоох тухай юм. Ийм шинэчлэлт нь инновацийг дэмжих, олон шинэ бүтээл төрөхөд шууд нөлөөлөхүйц байх шаардлагатай.

Монгол Улсын тухайд:

Дэлхий нийтэд оюуны өмчийг дараах төрлөөр хамгаалдаг. Үүнд: 

- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх

- Газар зүйн заалт буюу гарал үүсэл

- Үйлдвэрийн дизайн

- Нэгдсэн хэлхээ

- Патент

- Ургамал үржүүлэгчийн эрх

- Худалдааны нууц

- Ашигтай загвар.

Монгол Улсын хувьд дээрх оюуны өмчийн төрлийг дараах хуулиудаар зохицуулсан. Үүнд:

- Монгол Улсын Үндсэн хууль

- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль

- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль

- Патентын тухай хууль

- Байгууллагын нууцын тухай хууль

- Өрсөлдөөний тухай хууль

- Технологи дамжуулах тухай хууль

- Эрүүгийн хууль

- Иргэний хууль

- Зар сурталчилгааны тухай хууль.

Үүнээс гадна 1985 оноос эхлэн оюуны өмчийн олон улсын нийт 16 гэрээнд нэгдэж орсон. Эдгээр гэрээ нь оюуны өмчийн салбарын үндсэн хэм хэмжээ бөгөөд Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу дотоодын хууль тогтоомжоо шинэчлэн сайжруулсан байдаг. Тухайлбал, 1993 оны "Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай" хуулийг 2006 онд "Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай" хууль болгон шинэчилсэн, 1996 оны "Барааны тэмдэг, аж ахуйн нэрийн тухай" хуулийг 2003, 2010 онд тус тус шинэчлэн "Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай" хууль болгосон, 1993 оны "Монгол Улсын патентын тухай хууль"-ийг 2006 онд 2006 онд шинэчилсэн.

Олон улсын хэмжээнд Монгол Улсыг төлөөлөх үндэсний брэнд бол Говь ХК-ийн бүтээгдэхүүн буюу ямааны ноолуур юм. Тодруулбал, ямааны ноолуурыг бүтээгдэхүүн болгох арга болон Монгол Улсаас гаралтай гэдгээрээ энэ нь оюуны өмчид хамаарна. Мөн "Говь" брэнд нь Мадридын олон улсын бүртгэлд бүртгэгдсэн (Madrid Registration #520340, ROMARIN search). Үүнээс гадна цэвэр ноолуурыг олон улсын түвшинд баталгаажуулан олон улсын баталгаажилтын тэмдэг авсан (OHIM Application #003326139 and 003326113, respectively)

ДОӨБ-ын гаргасан статистикийн хувьд авч үзвэл 2015.12.20-ны байдлаар Монгол Улсын байдал дараах дүр зурагтай байна. Эндээс харахад оюуны өмчийн бүртгэлийн дийлэнх хэсгийг гадаад улсын иргэдийн бүртгэл эзэлж байх бөгөөд дотоодын бүтээгч, зохиогчдын бүртгэлийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлага байж болохоор байна.

 

IP Filings (Resident + Abroad, Including Regional) and Economy

Year

Patent

Trademark

Industrial Design

GDP (Constant 2011 US$)

2000

 

121

48

11.16

2001

106

206

90

11.49

2002

121

255

98

12.03

2003

167

436

129

12.88

2004

143

441

137

14.24

2005

100

374

166

15.28

2006

103

373

127

16.59

2007

 

 

 

18.28

2008

 

 

 

19.91

2009

77

380

 

19.66

2010

111

630

93

20.91

2011

 

 

83

24.53

2012

 

 

 

27.55

2013

135

 

122

30.76

2014

140

1,252

257

33.16

 

Patent Applications

Year

Resident

Rank

Non-Resident

Rank

Abroad

Rank

2000

 

 

 

 

 

 

2001

106

62

76

80

 

 

2002

121

63

105

72

 

 

2003

167

57

86

74

 

 

2004

143

59

86

74

 

 

2005

100

69

87

73

 

 

2006

103

67

110

73

 

 

2007

 

 

 

 

1

135

2008

 

 

 

 

 

 

2009

76

71

67

69

1

134

2010

110

72

69

69

1

139

2011

 

 

 

 

37

91

2012

 

 

 

 

2

146

2013

133

65

132

71

2

136

2014

139

63

126

68

1

156

 

Patent Applications by Top Fields of Technology (2000 - 2014)

 

Field of Technology

Share

Pharmaceuticals

21.74

Medical technology

10.87

Basic materials chemistry

10.87

Thermal processes and apparatus

10.87

Optics

6.52

Food chemistry

4.35

Chemical engineering

4.35

Handling

4.35

Electrical machinery, apparatus, energy

2.17

Audio-visual technology

2.17

Others

21.74

 

International Applications via WIPO Administered Treaties

Year

PCT System

Rank

Madrid System

Rank

Hague System

Rank

2000

 

 

 

 

 

 

2001

 

 

 

 

 

 

2002

 

 

 

 

 

 

2003

 

 

 

 

 

 

2004

 

 

4

61

 

 

2005

 

 

 

 

 

 

2006

6

79

1

84

 

 

2007

 

 

 

 

 

 

2008

3

90

7

67

 

 

2009

2

92

 

 

 

 

2010

 

 

2

83

 

 

2011

1

111

6

68

 

 

2012

 

 

2

86

 

 

2013

 

 

2

87

 

 

2014

 

 

1

105

 

 

ДОӨБ-ын мэдээллийн сангаас үзэхэд ашигтай загвараар бүртгүүлсэн зүйл үгүй байна. Харин олон улсад брэнд буюу барааны тэмдгээр бүртгүүлсэн 25 барааны тэмдэг байна.

http://www.wipo.int/branddb/en/?q{%22searches%22:[{%22te%22:%22MN%22,%22fi%22:%22OO%22},{%22te%22:%22MN%22,%22fi%22:%22OO%22}]}

Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн оюуны өмчийн холбоотой хэргийн тоог “Монгол Улсын шүүхийн цахим сан”-д тулгуурлан авч үзье.

Хуулийн нэр

Зүйл

Огноо

Шүүхээр шийдвэрлэсэн тоо

1

Эрүүгийн хууль

140 /Зохиогчийн эрхийг зөрчих/

2015

1

2

141. Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчих

-

-

3

168 дугаар зүйл. Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах

2011-2016

4

5

Иргэний эрх зүй

Зохиогчийн эрхийн хуулиар

2011-2015

11

6

Патентын хуулиар

2012-2015

6

6

ШБОС, зохиогч болон патент эзэмшигчийн эрхийг зөрчсөн маргаан

2011-2013

3

7

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар ашиглах хуулийн заалтыг зөрчсөн маргаан

2013

1

 

Эндээс нэгтгэн дүгнэхэд, оюуны өмчийн өнөөгийн эрх зүйн зохицуулалт нь цахим орчинд оюуны өмчийн хүртээмжийг нэмэгдүүлэх төдийгүй түүнийг хамгаалах тэнцвэрийг хангахад чиглэх болжээ.