Блог

Хан Академиас зохиосон “Мэдлэгийн шуурга” хөтөлбөр багш сурагчид аль алинд өгөөжтэй байсан тухай Чикаго хотын дунд сургуулийн багш Мэрилин Рэймс сэтгэгдэлээ хуваалцлаа. 9 долоо хоногийн хугацаанд түүний хичээл заадаг бага, дунд ангийн сурагчдад багагүй дэвшилт ажиглагдсан байна.

1. Надад Хан Академийн “Та юуг ч сурч чадна” гэдэг уриа таалагддаг: Анги болгоны хананд байх ёстой, сурагчдын урам зоригийг бадрааж, сурах хүсэл эрмэлзэл төрүүлдэг сайхан уриатай. Би 13 жил багшилахдаа, багш сурагчийг “хичээл хийлгэж” чаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. Харин бидний ажил сурагчийг сурахад уриалж, тэдний урам зоригийг бадраан сурах хүсэлтэй болгох явдал гэдгийг ухаарсан. Хүүхэд өөртөө итгэлтэй байх нь сайн сурах хамгийн гол чадвар.

2. Хан Академийн хичээлүүд шаталсан бүтэцтэй байдаг нь надад маш их таалагддаг. Хичээлүүд нь хүүхдэд ойлгомжтойгоос гадна дасгал ажлууд, сорилууд нь бататгал хичээл болж чаддаг. Багш нарын хувьд ангийн хүүхэд бүрийн түвшин, онцлогт тааруулан заана гэдэг хүнд асуудлуудын нэг байдаг. Харин Хан Академийн хичээлүүд багшийн ажлыг хөнгөвчилдөг. Би ангийн хүүхдүүдийг ямар түвшинд байгаа, хэнд ямар хичээл дээр давтлага шаардлагатай байгааг мэддэг болсон. Өмнө нь би 33 хүүхэдтэй 3 дугаар ангид математикийн хичээл ордог байлаа. Тэр үед Хан Академийн хичээлүүд байсан бол гэж одоо болтол бодогддог шүү.

3. Гэрийн даалгавар, сурагчдыг үнэлэх систем нь Хан Академийн багшийн ажлыг дэмждэг бас нэгэн гайхалтай зүйл. Сурагчийн түвшинг автоматаар тогтоох алгоритмтай. Ингэснээр сурагчид зөв газраасаа үргэлжлүүлэн суралцах боломжийг олгодог. Сурагчдад зориулсан жижиг даалгаварууд сэдэв бүрийн ард байдаг. Ингсэнээр хүүхэд хаанаас ч эхлэн сурсан байнга хөгжиж, дээшилдэг

4. Хан Академийн вэб сайтын бүтэц нь тоглооомтой төстэй. Гэхдээ өрсөлдөж би зөв гүйцэтгэж уралддаг. Сурагч бүр үзсэн видео хичээлийн хугацаа, ажилласан дасгалдаа "энергийн оноо", тэмдэг цуглуулдаг. Сэдэв бүр тодорхой амжилт үзүүлсэний дараа дараагийн шатанд шилжих жижиг шалгалтуудтай байдаг. 

4 дүгээр ангийн охин маань 147,678 энергийн оноо, 40 тэмдэг авч чадсандаа баяртай байдаг. Хэдийгээр энэ үзүүлэлт сайн ч ангийнх нь өөр нэг хүүхэд 900,000 оноотой. Түүний амжилтад хүрэхийг охин маань хүсдэг. Хүүхдүүдэд зугаатай аргаар математикийн чадвараа дээшлүүлэх боломжоор хангаж байгаа нь Хан Академийн бас нэгэн давуу тал.

5. Миний ашиглах дуртай бас нэгэн функц бол сэтгэгдэл бичих хэсэг. Ангид суугаад багшийн өмнө ярих нэг хэрэг, харин компьютерийн цаанаас сурагчид үзэл бодол, сэтгэгдэлээ чөлөөтэй илэрхийлдэг. Ялангуяа 8-12 настангуудын бичсэн сэтгэгдэл өхөөрдөм байдаг. Коллежид суралцахын ач холбогдлыг тайлбаралсан хэсэг видеоны ард доорх сэтгэгдлүүдийг бичжээ.

“Би 10 настай. Одооноос суралцах коллежоо хайвал эртдэх үү?”

“Хэрвээ би коллежид эрт орвол яах бол? Би 9 настай.”

“Би 6 дугаар анги, Коллежид ортол хэр удаан хүлээх вэ?”

Бидний ажил хүүхдүүдэд хичээл заахаар хязгаарлагдаж болохгүй. Өндөр оноо, чанартай сургалтаас гадна сурагчийг сурах идэвхитэй болгох хамгийн чухал.

Эх сурвалж: http://educationpost.org/5-reasons-why-this-educator-is-loving-khan-academy-for-her-students-and-children/