Блог

Түүх, нийгмийн ухааны улсын 20 дугаар олимпиадад БСШУЯ-ны харьяа Олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ Эрин" лаборатори сургуулийн түүх, нийгмийн ухааны багш Э.Баасанцэрэн нийгмийн ухааны сургалтад Хан Академийн нээлттэй видео хичээлүүд болон бусад цахим хэрэглэгдэхүүнүүдийг ашиглах боломж, арга зам, үр дүнг хэлэлцүүлж, тэргүүн байр эзэлжээ.

Улсын хэмжээний олимпиадад нийгмийн ухааны сургалтад цахим хэрэглэгдэхүүнийг ашигласан туршлага, үр дүнгээ танилцуулж байгаа нь багш нарын дунд нээлттэй боловсрол, цахим хэрэглэгдэхүүний хэрэглээ нэмэгдэхэд түлхэц болж байна.

Илтгэлийн хураангуй хэсгээс:

Туршилт:   Cambridge IGCSE History 0470 хичээлд Хан Академиийг ашиглах нь

Энэ хичээлийн жилээс эхлэн омлон улсын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор Шинэ Эрин сургуулийн 9АБбүлгийн нийт 6 сурагчид Дэлхийн түүх хичээлийг сонгон суралцаж байна.

1)      Дэлхийн түүх сонгон судалж буй сурагчдаар онлайн анги үүсгэсэн.

2)      Үзсэн сэдвүүдтэй холбоотой видео хичээлүүдийг гэрийн даалгаварт бие даан судалж, дасгал ажил ажиллуулсан. Ингэснээр ангид үзсэн мэдлэгээ бататгаж, бие даан суралцах, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх боломжийг олгож байна.

3)     Суралцагчид өөрсдийн түвшингээ тодорхойлохоос гадна олон төрлийн дасгал ажлуудыг гүйцэтгэж бие даан суралцаж байна.

Үндэсний цөм хөтөлбөрийн хүрээнд Түүхийн хичээлд онлайн эхүүдийг ашиглах нь

Түүхийн хичээлийн үндэсний цөм хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилээс эхлэн дэлхийн түүх, монголын түүх гэж тусад нь биш нэгдмэл агуулгаар үздэг болсон. Үүнтэй холбоотой дэлхийн түүхэн  дэх чухал үйл явдлуудыг үзэхдээ Хан Академийн англи хэл дээрх хичээл болон  монгол хэл дээр орчуулагдсан видео хичээлүүдээс судалж байна.

http://one.mn/khanacademy 

http://mn.khanacademy.org

http://mn.khanacademy.org/humanities/world-history

Мөн дэлхийн болон Монголын түүхтэй холбоотой уран сайхын кино, баримтат кино, контентүүдийг хичээлийн хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна.