Блог

Хураангуй

Нээлттэй боловсрол, бүх нийтэд зориулсан нээлттэй сургалтанд тулгуурласан боловсролын системийн шинэчлэл дэлхийн олон улсуудад хэрэгжиж байна. Нээлттэй сургалтыг суралцагчдад хүргэх түгээмэл хэлбэр нь зайн болон цахим сургалтын хэлбэр юм. Цахим сургалт амжилттай явагдах нь системийн чанар, агуулагдаж байгаа цахим контент болон мэдээллийн чанар, суралцагчийн хандлага, багшийн ур чадвар, хандлага гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Эдгээрээс цахим сургалтын системийн үр ашиг өсөх, буурахад мэдээллийн чанар хамгийн гол хүчин зүйл нь байдаг. Мэдээллийн чанар гэсэн ойлголт нь цахим сургалтын системийн хувьд юун түрүүн тухайн системээр дамжуулан суралцагчдад хүргэж байгаа сургалтын материал, цахим контентийн чанараар тодорхойлогдож байдаг. Энэхүү судалгааны ажилд мэдээллийн чанар гэж юу болох, ямар ямар шалгуур үзүүлэлтүүдийг хангасан мэдээллийг чанартай мэдээлэл гэж үзэх вэ гэдгийг судалсан. Мөн цахим сургалтын системд мэдээллийн чанар гэж юуг авч үздэг, мэдээллийн чанарын ямар асуудлууд байна, тэдгээрийн хэрхэн үнэлэж болох талаар судалсны үр дүнд Coursera нээлттэй сургалтын системийн хичээлийн контентуудыг мэдээллийн чанарын хувьд үнэлж, дүгнэлт гаргасан болно.Түлхүүр үг: нээлттэй сургалтын систем, чанарын хэмжээс, мэдээллийн чанарын фрэймворк, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан мэдээллийг чанартай мэдээлэл гэж үзэх вэ гэдгийг судалсан. Мөн цахим сургалтын системд мэдээллийн чанар гэж юуг авч үздэг, мэдээллийн чанарын ямар асуудлууд байна, тэдгээрийн хэрхэн үнэлэж болох талаар судалсны үр дүнд Coursera нээлттэй сургалтын системийн хичээлийн контентуудыг мэдээллийн чанарын хувьд үнэлж, дүгнэлт гаргасан болно.

Удиртгал

Мэдээлэл, холбооны технологийн асар хурдацтай хөгжил нь сургалтын арга хэлбэр, заах арга зүй шинэчлэгдэхэд хамгийн гол түлхэц болж байна. Монгол улсын хувьд цахим сургалтыг хэрэгжүүлэх үйл явц сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Тэгвэл цахим сургалт чанартай, үр өгөөжтэй явагдахад хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрийн нэг нь мэдээллийн чанар юм.

Цахим сургалтын хувьд мэдээлэл гэдэгт олон зүйлийг тодорхойлдог боловч энэхүү өгүүлэлд сургалтын материал, цахим контентын чанарыг авч үзсэн. Тухайн контентууд нь суралцагчдад хэр ойлгомжтой байна, үнэн зөв мэдээлэл агуулсан байна уу, мэдээлэл нь цаг үеэ олсон байна уу гэх мэт олон зүйлсийг мэдэх боломжгүй байдаг. Эдгээрийг шийдэж чадаагүйгээс болж олон хүн цаг хугацаа, хөрөнгө мөнгөө дэмий зарцуулж болзошгүй байдаг. Үүнийг шийдвэрлэх арга зам нь цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарын ямар ямар асуудлууд байна, тэдгээрийг ямар шалгуур үзүүлэлтүүдээр үнэлэж, дүгнэх вэ гэдгийг судлах юм.

Сэдвийн судлагдсан байдал

Монгол улсын хувьд: цахим сургалт, цахим сургалт удирдах системүүд, цахим контент бүтээх талаар судалгаа шинжилгээнүүд хийгдсэн байдаг. Эдгээртэй холбоотой сүүлийн жилүүдэд хийсэн зарим судалгааны ажлыг дурдвал:

Баяртулга Ундрал – Боловсролын салбарт ашиглагдах цахим контентын удирдлагын системийн загвар, 2013 он

Бат-Эрдэнэ Бадамцэцэг – Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагад цахим сургалт нэвтрүүлэх нь, 2013 он

Ж.Алимаа – Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа, 2013 он

Гадаад улсуудын хувьд: Бусад улсуудын хувьд цахим сургалтын системийн мэдээллийн чанарын талаарх судалгаа нилээн хийгдсэн байдаг. Зарим судалгаануудаас дурдвал:Mona Alkhattabi, Daniel Neagu, Andrea Cullen – Information Quality Framework for E-learning Systems; 2010

Salem Alkhalaf, Anne Nguyen, Steve Drew and Vicki Jones – Measuring the informa- tion quality of e-learning systems in KSA: attitudes and perceptions of learners; 2013

Zurinah Suradi, Nazatul Shima Abdul Rani – Assessment on Contents of the Learn- ing Management System

Majed Mustafa Suliman Oun Alla, Dr.Qais Faryadi – The effect of Information Quality in E-Learning System

1. Мэдээллийн чанар

Мэдээллийн чанарын асуудлууд, тэдгээрийн үр нөлөө бидний эргэн тойронд хаа сайгүй тохиолддог. Хүмүүс өдөр бүр шийдвэр гаргах, ажил гүйлгээ хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа мэдээллийг ашигладаг. Өндөр чанартай, найдвартай, цаг үеэ олсон мэдээлэлтэй байж л үр ашигтай шийдвэр гаргаж, үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Тэгвэл мэдээллийн чанар гэж юу вэ? Мэдээллийн чанарыг тодорхойлоход хэцүү бөгөөд энэ нь маш өргөн хүрээний хийсвэр ойлголт юм. Мэдээллийн чанар гэдгийг аль өнцгөөс харж байгаагаас шалтгаалдаг. Хамгийн энгийнээр тайлбарлавал: “Мэдээллийн чанар гэдэг нь өгөгдсөн мэдээллийн ашиглахад нийцэх байдал” гэж болно. (Wang & Strong, 1996) Өөрөөр хэлбэл мэдээлэл нь ашиглах хэрэгцээ, шаардлага болон ашиглах зориулалттайгаа нийцэж байгаа тохиолдолд чанартай мэдээлэл байна гэж тодорхойлж болох юм.

2. Цахим сургалтын систем дэх мэдээллийн чанар

Цахим сургалт амжилттай явагдах нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг. Системийн чанар, мэдээллийн чанар, үйлчилгээний чанар гэх мэт. Эдгээрийг тодорхойлсон загварууд байдаг. Үүний нэг нь “Мэдээллийн системийн нөлөөллийг хэмжих загвар” (IS-Impact Measurement Model) юм. Энэ нь мэдээллийн системийг үнэлэхэд хэрэглэдэг бөгөөд системийн амжилттай эсэхийг тодорхойлохдоо системийг дөрвөн талаас нь хэмжих замаар тодорхойлдог гэж үздэг. Үүнд:

- Мэдээллийн чанар

- Системийн чанар

- Хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө

- Холбогдох байгууллагад үзүүлэх нөлөө

Аливаа системийн хувьд хамгийн чухал зүйл нь тухайн системийг хэрэглэж буй хэрэглэгчийн сэтгэл ханамжтай байдал бөгөөд системийн чанар болон мэдээллийн чанар нь хоёулаа хэрэгцээ болон хэрэглэгчийн сэтгэл ханамжид нөлөөлдөг байна. Зарим судалгаанд мэдээллийн чанарыг тусад нь авч үзэлгүйгээр харин хэрэглэгчийн сэтгэл ханамжийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Гэхдээ хэрэглэгч болгон өөр өөр хэрэгцээ, мэдлэгийн түвшин, чадвар, хүсэл эрмэлзэлтэй учраас тухайн системийн мэдээллийн чанарыг үнэлэхдээ өөр өөрийн өнцгаас харилцан адилгүй үнэлдэг. Магадгүй зарим хэрэглэгчдийн хувьд тухайн мэдээллүүдэд сэтгэл ханамжтай байхад заримд нь хангалтгүй санагдаж болох юм. Иймээс цахим сургалтын системийн мэдээллийн чанарын тодорхой стандарт, шалгуурыг тогтоох нь чухал хэдий ч, маш хэцүү, нарийн төвөгтэй байдаг. Учир нь мэдээллийн чанарыг тодорхойлсон албан ёсны тодорхойлолт байдаггүй бөгөөд цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарын стандартуудыг судалгаа, бүтээлүүдэд ерөнхийдөө дараах байдлаар авч үздэг.


1. Үнэн зөв байдал
2. Ач холбогдолтой байдал
3. Бүрэн бүтэн байдал
4. Товч бөгөөд тодорхой байдал
5. Цаг үеэ олсон байдал
6. Ойлгомжтой байх
7. Мэдээллийн тохиромжтой хэмжээ
8. Холбоо хамааралтай байх гэх мэт


Дээр дурдсанчлан цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарын үнэлгээ нь цахим сургалтын системийн чанарын хэмжүүрийн хамгийн чухал зүйл нь юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сургалтын материал болон хичээлүүдийн чанарын түвшинг хэмжих замаар цахим сургалтын системийн чанарыг үнэлэх явдал маш чухалд тооцогдож байгаа юм.
Цахим сургалтын систем дэх мэдээллийн чанарыг хэмжих шалгуурууд нь энгийн сургалтын материалыг үнэлэхээс өөр юм.
Яагаад гэвэл цахим сургалтан дахь материал болон курсууд нь системийн ашиглагдах байдал, интерфэйс зэрэг бусад хүчин зүйлүүдтэй холбогдож байдаг.


3. Мэдээллийн чанарын фрэймворк

Аливаа мэдээллийн систем дэх мэдээллийн чанарыг үнэлэхэд тодорхой стандарттай байх зайлшгүй шаардлагатай болдог ч энэ нь маш хэцүү асуудал байдаг. Учир нь мэдээллийн чанарыг тодорхойлсон тодорхойлолт байдаггүй.
Энэ нь тухайн системийг хэрэглэгчдийн мэдээллийн чанар гэдгийг аль өнцгөөс харж байгаагаар тодорхойлогддог.
Гэвч өнгөрсөн хугацаанд мэдээллийн чанарын хэмжээсүүдийг тодорхойлох зорилгоор хөгжүүлсэн чанарын фрэймворкууд бүхий нилээд олон ажлууд хийгдсээр ирсэн. Эдгээр мэдээллийн чанарын фрэймворкийн судалгаанууд нь эхэндээ өгөгдлийн чанар дээр голлон анхаарч байсан бол, интернет технологиуд, мэдээллийн системүүдийн хөгжлөөс шалтгаалан зөвхөн өгөгдөл биш, мэдээлэл рүү илүү анхаарлаа хандуулах болсон. Ингээд дараах хүснэгтэнд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн 7 мэдээллийн чанарын фрэймворкуудыг харуулав.

Эдгээрээс хамгийн түгээмэл ашиглагддаг Wang болон Strong–ийн фрэймворкийг дэлгэрэнгүй байдлаар авч үзье. Мэдээллийн чанарыг хэмжих хэмжээсүүдийг дараах ерөнхий дөрвөн бүлэгт хувааж тодорхойлсон байдаг. (Wang & Strong, 1996)
1. Дотоод мэдээллийн чанар (Intrinsic Information Quality)
2. Ерөнхий мэдээллийн чанар (Contextual Information Quality)
3. Илэрхийлэгдэхүйц байх мэдээллийн чанар (Representational Information Quality)
4. Хүртээмжтэй байх мэдээллийн чанар (Accessibility Information Quality)

Дотоод мэдээллийн чанар
Мэдээллийн өөрийнх нь зайлшгүй байх ёстой чухал чанаруудыг тодорхойлсон байна.

- Итгэж болохуйц (Believability)
- Алдаагүй нямбай байдал (Accuracy)
- Бодитой байх (Objectivity)
- Хүлээн зөвшөөрөгдсөн байх (Reputation)

Ерөнхий мэдээллийн чанар
Энэ нь мэдээллийг ерөнхийд нь дүгнэдэг. Энэ бүлэг дэх чанарын хэмжээсүүд нь тухайн мэдээллийг хэрэглэж буй хэрэглэгчийн субьектив сонирхол дээр тулгуурладаг. Эхний бүлгээс ялгаатай нь өгөгдлийн чанарын хэмжээсүүд нь тухайн мэдээллүүдийг хэрэглэж буй хэрэглэгчдийн үзэл бодлыг харгалзан үзэхгүйгээр үнэлж дүгнэгдэхгүй. Дараах чанарын хэмжээсүүдийг агуулна.
- Үнэ цэн нэмсэн (Value-added)
- Ач холбогдолтой (Relevancy)
- Цаг үеэ олсон (Timeliness)
- Бүрэн бүтэн (Completeness)
- Мэдээллийн зохистой хэмжээ(Appropriate amount of information)


Илэрхийлэгдэхүйц мэдээллийн чанар
Энэ нь тухайн мэдээллүүдийг илэрхийлсэн байдалтай холбоотой. Дотроо дараах чанарын хэмжээсүүдийг агуулна.
- Утга санааг нь тодорхой гаргаж өгсөн байх (Interpretability)
- Ойлгоход хялбар (Ease of understanding)
- Дэс дараалалтай илэрхийлсэн байдал (Representational consistency)
- Товч тодорхой илэрхийлсэн байх (Concise representation)


Хүртээмжтэй байх мэдээллийн чанар
Энэ нь хуваарилагдсан мэдээллүүд рүү хандахтай холбоотой чанарын асуудлуудыг илэрхийлдэг. Дараах чанарын хэмжээсүүдийг агуулна.
- Хүртээмжтэй байх (Accessibility)
- Хандалтын аюулгүй байдал (Access security)


4. Нээлттэй сургалтын системийн цахим контентыг мэдээллийн чанарын хувьд үнэлсэн нь

Мэдээлэл харилцааны технологийг ашиглах болон мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах нь мэдлэгт суурилсан нийгмийг бүрдүүлэх үндсэн нөхцөл болдог. Өнөөдөр интернэтийн сүлжээ нь төрөл бүрийн мэдээллийн олон янзын эх сурвалжид хүрэх замыг нээж өгч байна. Вэб хуудасны тоо хэдэн арван саяд хүрч байгаа өнөө үед оюутан суралцагчид болон багш нарт өсөн нэмэгдэж буй олон төрлийн мэдээллийн нөөц дундаас боловсролын хийгээд шинжлэх ухааны мэдээллийн хэрэгтэй эх сурвалжаа сонгон авахад улам бүр хүндрэлтэй болж байна. Харин нээлттэй эх материал нь чанарын өндөр түвшний сургалтын материалыг ашиглах боломжийг хэрэглэгчдэд олгосноор мэдээллийн найдвартай эх сурвалжтай холбоотой зарим асуудлыг шийдэж чадаж байгаа юм.
Цахим сургалтын систем дэх контентийн чанарыг үнэлэхийн тулд тодорхой стандарт болсон шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах шаардлагатай. Тиймээс мэдээллийн чанарын талаарх суурь шалгуур үзүүлэлтүүдийг багтаасан Wang & Strong –ийн “Мэдээллийн чанарын фрэймворк” болон Naumann & Rolker –ийн “Мэдээллийн чанарын шалгуурын ангилал” хоёрыг хослуулан ашиглах болно. Энэхүү хоёр фрэймворкийг сонгож авсан шалтгаан гэвэл эхнийх нь дэлхий дахинаа нилээн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд бусад мэдээллийн чанарын талаарх шалгуур үзүүлэлтүүд нь энэхүү фрэймворк дээр суурилдаг байна. Харин хоёр дахь фрэймворк нь Wang & Strong –ийн Мэдээллийн чанарын фрэймворкийг сайжруулсан хувилбар гэж хэлж болохоор бөгөөд мэдээллийн чанарыг үнэлэхийн тулд хэрэглэгчийн хандлага, мэдээлэлийн өөрийн чанар, мэдээлэлд хандах үйл явц гэсэн үндсэн гурван шалгуураар хэмждэг гэж ангилснаараа ялгаатай байдаг ба нэмэлтээр хэд хэдэн шалгуурыг оруулсан байдаг.

Хэрэглэгчийн хандлага – Субьектын шалгуур
Мэдээллийн чанарыг зөвхөн хувь хүний хувийн үзэл бодол, сэтгэгдэл, нөхцөл байдал дээр үндэслэн тодорхойлдог мэдээллийн чанарын шалгуурууд юм. Субьектын шалгуурын нэг жишээ бол хэрэглэгчдэд “ойлгомжтой байх” юм.

Мэдээлэл – Обьектын шалгуур
Обьектын мэдээллийн чанарын шалгуур нь мэдээллийг нарийн шинжилсний үндсэн дээр тодорхойлогддог. Тиймээс тухайн обьект нь мэдээлэл өөрөө юм. Энэхүү шалгуурын тодорхой нэг жишээ бол “бүрэн бүтэн байдал” юм.

Мэдээлэлд хандах үйл явц – Процессын шалгуур
Процессын шалгуурын үнэлгээ нь тухайн мэдээлэлд хандах, олж авах хүсэлтийн үр дүнгээр тодорхойлогдоно. Жишээ нь: мэдээлэлд хандах үед мэдээллийн хэмжээ хэтэрхий их байснаас систем гацаж болно. Үүнээс шалтгаалан тухайн хэрэглэгч сэтгэл ханамжгүй болох магадлалтай байдаг. Тиймээс энэхүү процессын шалгуурт “мэдээллийн зохистой хэмжээ”- г оруулж өгч байгаа юм.

3-р зураг.

Мэдээллийн
Чанарын шалгуурын үндсэн гурван шалгуур
Naumann & Rolker нь мэдээллийн чанарын фрэйм- воркын шалгууруудыг дээрх гурван шалгуурт дараах байдлаар хуваасан байдаг.

Тэгвэл мэдээллийн чанарын фрэймворкийн контентыг үнэлэхэд ашиглахын тулд шалгууруудыг хичээлийн цахим контентэд нийцсэн байдлаар тохируулах шаардлагатай. Учир нь хичээлийн контентыг үнэлэх, бусад мэдээллийг үнэлэх хоёр нь тухайн үнэлэх гэж буй обьектынхоо онцлогоос шалтгаалж өөр өөр хүчин зүйлүүдээр тодорхойлогдоно.

Цахим хичээлийн үндсэн агуулгад:
- Хичээлийн хөтөлбөр
- Сургалтын гарын авлага, лекцийн материал
- Танилцуулга, үзүүлэн
- Видео лекц
- Сорилууд
- Дадлагын ажил зэрэг багтана гэж дээр дурьдсан.

Хичээлийн контентуудын чанарыг үнэлэхэд ямар ямар шалгуур үзүүлэлтүүдийг ашиглаж болох талаар дараах байдлаар ангилж, тодорхойлохыг оролдлоо. Ингэхдээ мэдээллийн чанарын фрэймворкийн чанарын шалгуур үзүүлэлтүүдийг задлан дэлгэрүүлж, байж болох дэд үзүүлэлтүүдийг тодорхойлсон юм.
Цахим контентын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд Субьектын шалгуур
Субьектын шалгуураар контентын чанарыг үнэлэх гэж байгаа тохиолдолд маш сайн боловсруулсан санал асуулгаар хэрэглэгчдээс асуулга авдаг. Тухайн контентын чанарын үнэлгээ нь хэрэглэгчээс шууд хамааралтай байдаг.
Хэрэглэгчдийн хувьд контентын чанарыг үнэлэхдээ дараах шалгуур үзүүлэлтүүд доторх дэд шалгуурууд дээр гол анхаарлаа хандуулж чанарыг нь тодорхойлдог байна.

Итгэж болохуйц байдал

- Зохиогч нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн
- Иш татсан, эх сурвалжтай эсэх
- Хандсан хандалтын хувь
- Мэдээлэл нь итгүүлэхүйц, бодит байдалд нийцсэн байх Хүлээн зөвшөөрөгдсөн байх
- Зохиогч нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх
- Иш татсан, эх сурвалжтай эсэх
Үнэ цэн нэмсэн байх - Тухайн агуулга нь хэрэглэгчдэд үнэ цэн нэмж байгаа эсэхийг үнэлэхэд хэрэглэгчийн зүгээс дараах хүчин зүйлүүдийг анхаарч үздэг.
- Сургалтын зорилготой нийцэж байх
- Суралцагчдыг хэрэгтэй мэдээллээр хангаж чадаж байх
- Агуулга нь зорилтот хэрэглэгчдээ хүрч чадсан эсэх Ач холбогдолтой байх
- Агуулга нь сургалтын зорилготой нийцэж байх
- Суралцагчдыг хэрэгтэй мэдээллээр хангаж чадаж байх Утга санааг нь тодорхой гаргаж өгсөн байх
- Тодорхой жишээгээр баяжуулсан байх
- Мэдээллийн танилцуулга болон боловсруулалтыг хэрэглэгчийн мэдлэг чадварт нийцүүлсэн байх (мэргэжлийн болон академик хэллэг зэргээс хүмүүс зайлсхийдэг)

Ойлгоход хялбар

- Техникийн болон өвөрмөц нэр томьёо, зураг, дүрсийг тайлбарласан байх
- Агуулга сайн зохион байгуулагдсан байх
- Дүрмийн, бичиглэлийн, өгүүлбэр зүйн алдаатай эсэх
- Зураг, хүснэгт, бусад мультмедиа агуулгуудтай байх
- Тодорхой жишээгээр баяжуулсан байх Товч тодорхой илэрхийлсэн байх
- Контентыг хэтэрхий нуршихгүйгээр товч байдлаар илэрхийлэх
- Текстээр илэрхийлэхийн оронд зураг, дүрс, диаграмаар илүү тодорхой болгож харуулах

Субьектын шалгуураар хэрэглэгчдээс авах санал асуулгыг дараах байдлаар бэлтгэв. Чанарыг үнэлэх хэмжээсүүдийг тоогоор илэрхийлэв.

1 = маш хангалтгүй , 2 = хангалтгүй, 3 = дунд, 4 = сайн, 5 = маш сайн

Обьектын шалгуур

Бодитой байх

- Хувь хүний бодол болон бусад нөлөөлөлгүйгээр тодорхой, бодит баримтыг тусгасан байх
- Иш татсан эх сурвалжуудын жагсаалт

Цаг үеэ олсон байх – цаг үеэ олсон агуулга байна уу гэдгийг дараах гурван хүчин зүйл дээр тулгуурлаж гаргана.
- Хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноо
- Анх бүтээсэн огноо
- Хуучирсан эсвэл хандах боломжгүй холбоос

Бүрэн бүтэн байх – агуулга бүрэн бүтэн байх нь дээр дурьдсан цахим хичээлийн агуулгад орох бүрэлдэхүүн хэсгүүд бүгд байна уу гэдгээс шалтгаална.
- Дэлгэрэнгүй хөтөлбөртэй байх
- Зорилтот суралцагчдын талаар мэдээлэл агуулсан байх
- Тухайн хичээлийг судлахаас өмнө мэдсэн байвал зохих мэдлэгийн жагсаалт
- Хичээлийн зорилго, судалснаар олж авах мэдлэгийг тодорхой тайлбарласан байх
- Цаашид дэлгэрүүлж судлах холбоосууд өгөгдсөн байх
- Ашигласан материалын жагсаалттай байх
- Нэр томьёоны тайлбартай байх
- Мэдлэг шалгах тест, сорилтой байх
- Дасгал ажлуудтай байх Хандалтын аюулгүй байдал
- Зөвхөн зөвшөөрөгдсөн суралцагчид хандах
- Сургалтын контентын өгөгдлийн сан болон хавтаснууд нь галт хана зэргээр хамгаалагдсан байх, сургалтын файлын сангуудын нэр нь шифрлэгдсэн байх
- PDF контент нь хэвлэх, хадгалах, хуулах зэргээс хамгаалагдсан байх Обьектын шалгуураар агуулгыг үнэлэхдээ дараах хүснэгтийн дагуу үнэлнэ.
Чанарыг үнэлэх хэмжээсүүдийг тоогоор илэрхийлэв.

1 = маш хангалтгүй , 2 = хангалтгүй, 3 = дунд, 4 = сайн, 5 = маш сайн

Процессын шалгуур

Дэс дараалалтайгаар илэрхийлсэн байдал
- Контентууд нь уялдаа холбоотой байх
- Алдаагүй, нямбай байдал
- Нэг мэдээлэл дор хаяж хоёр найдвартай эх сурвалжтай байх
- Зөв мэдээлэл, өгөгдөл оруулсан байх
- Ишлэл, эх сурвалжууд, холбоосууд нь үнэн зөв байх

Мэдээллийн зохистой хэмжээ
- Танилцуулга үзүүлэн дэх текстийн хэмжээ бага байх, аль болох зураг, диаграмаар харуулах
- Видео болон аудио контентын хугацаа хэтэрхий урт биш байх
- Суралцагчдад хэрэгтэй мэдээллээр хангах Хүртээмжтэй байх
- Зорилго, сургалтын үр дүн, сэдвүүд зэргийг багтаасан агуулгын дэлгэрэнгүй хэсэгтэй байх
- Хичээл юмуу модулийн хэсэг бүр нь тухайн хичээл, модулийн товч агуулгаар эхэлсэн байх
- Түлхүүр үгс болон сэдвүүдийн жагсаалттай байх
- Хичээлд ашиглагдсан техникийн болон өвөрмөц нэр томьёог тайлбарласан байх, нэмэлт мэдээллийн эх үүсвэрийн холбоосуудаар хангах
- Харааны болон сонсголын бэрхшээлтэй суралцагчдыг харгалзсан байх
- Бүхий л төрлийн төхөөрөмжүүдээс (утас, таблет, десктоп гэх мэт) контентэд хандах боломжтой байх
Процессын шалгуураар контентыг үнэлэхдээ дараах хүснэгтийн дагуу үнэлнэ. Чанарыг үнэлэх хэмжээсүүдийг тоогоор илэрхийлэв.


1 = маш хангалтгүй , 2 = хангалтгүй, 3 = дунд, 4 = сайн, 5 = маш сайн

Цахим контентын чанарын үнэлгээг хийхдээ дээрх бүх шалгуур үзүүлэлтүүдийг бүгдийг нь ашиглахгүй ч байж болно. Тухайн контентэнд аль шалгуур үзүүлэлтүүдийг ашиглан үнэлгээ хийх нь илүү тохиромжтой вэ гэдгээ сонгох боломжтой.
Одоо дээрх шалгуур үзүүлэлтүүд дээрээ тулгуурлан Coursera нээлттэй сургалтын системийн An Introduction to Operation Management – Үйл ажиллагааны менежментийн үндэс хичээлийн хүрээнд контентийн чанарыг үнэлэх болно.
“Үйл ажиллагааны менежментийн үндэс” хичээлийн контентын чанарыг үнэлэхдээ мөн дээр авч үзсэн аргачлалын дагуу үнэлсэн. Үнэлэх хэмжээсүүдийг дараах байдлаар тоогоор илэрхийлсэн.


1 = Маш хангалтгүй, 2 = Хангалтгүй, 3 = Дунд, 4 = Сайн, 5 = Маш сайн

Үнэлгээг хийхдээ QuADEM (Quality Assessment of Digital Educational Material) буюу Дижитал сургалтын материалын чанарын үнэлгээ хийх аргачлалын тусламжтайгаар үнэлсэн. (Opdenacker, Stassen, Vaes, Waes, & Jacobs)
Үнэлгээ нь нийт 14 шалгуур үзүүлэлттэй бөгөөд хамгийн дээд оноо нь 70 авах ба хамгийн доод оноо нь 14 байна. Эндээс үнэлгээнүүдийн эзлэх хувийг дараах байдлаар гаргасан.

Нийт 70 оноогоор үнэлэхээс 67 оноо авсан бөгөөд эндээс тухайн хичээлийн контентийн чанар нь “Маш сайн” гэсэн үр дүн гарч байна.
Coursera –ийн хичээлүүдэд ямар ч төрлийн төхөөрөмжөөс хүртээмжтэйгээр хандах боломжтой, контентуудыг товч тодорхой байдлаар ойлгомжтой илэрхийлсэн, контентууд руу хандахад хурдан, видео болон текстэн контентуудыг хоёуланг нь оруулдагаараа сонсголын болон харааны ой тогтоолтыг дэмжиж байгаагаараа маш давуу талтай юм. Мөн контентын тал дээр ямар нэгэн асуудалтай байвал тэр дор нь асуух, тусламж хүсэх бололцоотой. Эдгээр давуу талууд нь ийнхүү контентын чанар нь сайн гарах гол хүчин зүйлс нь болсон гэж үзэж байна.

Дүгнэлт

Мэдээлэл холбооны технологийн асар хурдацтай хөгжил нь сургалтын арга хэлбэр, заах арга зүй шинэчлэхэд хамгийн гол түлхэц болж байгаа өнөө үед Монгол улсын хувьд цахим сургалтыг хэрэгжүүлэх үйл явц их, дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд, төрийн болон хувийн байгууллагуудын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна. Ийнхүү хөгжиж байгаа системийн хувьд эхнээсээ тодорхой стандартын дагуу, чанартай үйл ажиллагаа явуулж байж илүү үр дүнтэй сургалт явуулах боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд юун түрүүн цахим сургалтын контентыг тодорхой стандарт шалгууруудын дагуу боловсруулах хэрэгтэй юм. Иймээс дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн чанарын фрэймворкуудын харьцуулалт болон судлаачдын судалгаанууд дээр тулгуурлан цахим сургалтын системийн контентын чанарыг үнэлэх шалгууруудыг боловсруулахыг оролдлоо.
Контент, мэдээллийн чанарыг үнэлэхийн тулд нэг хүний үнэлгээ бус олон хүмүүс олон талын үнэлгээ хийх шаардлагатай болдог. Нэг хүн контентын
чанарыг үнэлэх нь зөвхөн өөрийн өнцгөөс харж үнэлэх бөгөөд харин олон хүн олон талын үнэлгээ өгөх нь илүү бодитой болгох юм.

Цахим сургалтыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хувьд сургалтын

материал, цахим контентынхоо чанарт анхаарахын тулд хэрэглэгчид, суралцагчдаас судалгаа авах, контентэн дээрээ шинжилгээ хийх, экспертээр үнэлгээ хийлгэх зэргээр цахим контентийнхоо чанарыг улам бүр баталгаажуулж байх хэрэгтэй.

Ашигласан материал

Alkhalaf, S., Nguyen, A., Drew, S., & Jones, V. (2013). Measuring the information quality of e-learning systems in KSA: attitudes and perceptions of learners. Robot Intelligence Technology and Applications 2012, 787-791.
Alkhattabi, M., Neagu, D., & Cullen, A. (2010). Information Quality Framework for e-Learning Systems. Knowledge Management & E-Learning: An International Journal, 340-362.
Alla, M. M., & Fariyadi, Q. (2013). The effect of Information Quality in E-Learning System. International Journal of Applied Science and Technology, 24-33.
Ge, M., & Helfert, M. (2007). A Review of Information Quality Research. Proceeding of the 12th International Conference on Information Quality (хууд. 16). Cambridge, USA: MIT.
Inc, C. (2014). Coursera. Coursera: www.coursera.org-ээс гаргасан
Knight, S.-a., & Burn, J. (2005). Developing a Framework for Assessing Information Quality on the World Wide Web. Informing Science Journal, 159-172.
Lee-Post, A. (2009). e-Learning Success Model: an Information Systems Perspective. Electronic Journal of e-Learning, 61-70.
Naumann, F., & Rolker, C. (2000). Assessment methods for ingormation quality criteria.
Opdenacker, L., Stassen, I., Vaes, S., Waes, L. V., & Jacobs, G. (огноо байхгүй).
QuADEM Manual for the Quality Assessment of digital educational material.
Ozkan, S., & Koseler, R. (2009). Multi-Dimensional students’ evaluation of e-learning systems in the higher education context: An empirical investigation. Computers & Education 53, 1285-1296.
Suradi, Z., & Rani, N. S. (2013). Assessment on Contents of the Learning Management System. International Journal of Scientific & Engineering Research.
Wang, R. Y., & Strong, D. M. (1996). Beyond accuracy: What data quality means to data consumers. Journal of management information systems, 5-33.
Woda, M., Walkowiak, T., & Al-Dahoud, A. (2010). Dependable e-learning systems. E-Learning Experience and Future (хуудасд. 295-304).-Д Rijeka, Croatia: Intech.
Б.Бадамцэцэг. (2013). Техник мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллагад цахим сургалт нэвтрүүлэх нь. Улаанбаатар.
Б.Ундрал. (2013). Боловсролын салбарт ашиглагдах цахим контентын удирдлагын системийн загвар боловсруулах нь. Улаанбаатар.
Ж.Алимаа. (2013). Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа.