Блог

МУ-ын ЗГ, БСШУЯ боловсролын салбарт нийгэмд бие даасан, хөгжсөн, амьдрах чадвартай Зөв Монгол хүн төлөвшүүлэх зорилгыг тодорхойлон ажиллаж байна. Иймээс багш бүхэн Монголын үндэсний боловсролын үнэ цэнийг өсгөхөд өөрийн арга зүй, технологийг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, оновчтой судалгаа, бодлого боловсруулан ажиллах шаардлага хэрэгцээ тавигдсан.  

     Математик боловсрол нь сургалтын бүх шатны түвшинд чухал байр суурь эзэлдэг ба энэ чиглэлээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх асуудал мэргэжлийн багш бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон. Бид математикийг бага наснаас нь цэгцтэй мэдлэг олгохын тулд дэлхий нийтэд түгээмэл ашиглагдаж буй сургалтын арга, технологийн дэвшлийг ашиглан сургалтыг зохион байгуулах шаардлага тулгарсан. Математикийн хичээлийн стандарт хангалтыг авч үзэхэд сурагчид ямар сэдэв дээр сурлагын чанарын үзүүлэлт бага байгаад анализ хийхэд өгүүлбэртэй бодлого бодох аргачлалыг нийт сурагчдын 80-90% нь бага, суурь боловсролоос хангалтгүй эзэмшин дэвшин суралцаж байгааг өөрийн заадаг ангиудын сурагчдаас  авсан түвшин тогтоох шалгалтаар  илрүүлсэн.

     Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд дунд, ахлах ангийн математикийн хичээлээр өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах оновчтой арга нь  танхимын сургалтаас гадна бие даан судлах боломжийг олгох хэрэгтэй. Иймд багш тухайн хичээлийн агуулгад нийцсэн цахим хэрэглэгдэхүүнийг бэлтгэн хичээл бүр дээр тогтмол хэрэглээ болгохоос гадна  Хан академийн тухайн агуулгыг  сургалтандаа ашиглах, бие даан судлах боломжийг сурагч нэг бүрт олгох нь массаар хоцрогдолгүй сургах боловсролын зорилгод дөхөж очно. Багш миний хувьд  хүүхэд нэг бүрийн  чадварт суурилсан , хөгжүүлсэн бүтээлгэсэн, өөрөө болон бусдаараа бахархсан,  би чадна, бид  чадаж байна гэсэн омогшил  төрүүлэх арга зүйн шинэчлэлд Хан академийн хичээлүүд түлхэц өгснийг дурьдахгүй байхын аргагүй. Хичээлийн үр дүн нь ЭУЦС-ийн “Хүүхэд хөгжүүлэх цаг” сургалтыг эхлэхээс өмнө болон 24 цагийн хичээл орсны төгсгөл хүртэл  суралцах явцдаа олсон чадвар, туршлагаар хичээл бүр дээр үнэлэн тоон анализ хийсэн.  Сурагчдаа тухайн хичээлээр хөгжүүлэх оюуны эрэл хайлтаа сэтгэн бодох, ухаарах, уншсанаа ойлгох, зураглал, товч тэмдэглэл хийлгэж  сургах үүднээс өгүүлбэртэй бодлого бүлэг сэдвийг  сонгон авч  шийдэл гарцыг олсноо бусадтай хуваалцахыг зорьсон.

Удиртгал

     Монгол улс дэлхийн жишигт дүйцсэн боловсролын  тогтолцоонд шилжих алхам 2000 оноос хойш тасралтгүй явагдаж бага, дунд сургуулийн шинэчлэлийг лаборатори сургуулиудад туршин улмаар үндэсний хөтөлбөр, стандарт, сурах бичгийг шинээр гарган бүх сургуулиуд хэрэгжүүлж эхлээд байна. Боловсролын шинэчлэлийн үзэл баримтлал нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн   арга, тэдний нас сэтгэхүйн онцлогт  тулгуурласан хөтөлбөр,  чадамжинд нь тохирсон олон хувилбарт  даалгаврыг боловсруулан ашиглуулна гэсэн хэдий ч хөндлөнгийн  шалгалт ижил түвшинд боловсруулагдан шалгагддаг. Энэхүү шалгуурыг даван гарахад сурагчдын хамгийн их алддаг сэдвүүдийн нэг нь өгүүлбэртэй бодлогыг бодуулж сургах шаардлага багш миний өмнө тулгарсан.  Зарим нэг сайн сурагчид хүртэл бусад сэдвүүдийг сайн ойлгон боддог ч өгүүлбэртэй бодлогыг бодож чадахгүй тохиолдол гардаг. Мөн ихэнх багш нар нэмэлт материал ашигладаггүй нь сурагчдыг эрж хайлгах, бие даан суралцахад сөрөг нөлөө үзүүлж байна.

      Иймд математикийн хичээл заадаг багш бүрийн өмнө хүүхэд төвтэй сургалтын арга зүйд суралцан хэрэгжүүлэхдээ цахим хичээлийг мэргэжлийн багаар хамтран боловсруулан ашигладаг ч тогтмол бэлтгэхэд хугацаа их зарцуулдаг.  Сурагчдыг өгүүлбэртэй бодлого бодож чаддаг болгоход олон аргаар зааж,  ашиглах хэрэглэгдэхүүн, цахим үзүүлэнг бэлтгэн сургалтыг зохион байгуулдаг ч массаар сургахад   анги бүрийн агуулгад заагдах цаг цөөн учраас хүндрэл гардаг.

      Мөн мэргэжлийн багаар хамтран анги бүрийн ашигладаг сургалтын материалын өгүүлбэртэй бодлогыг бодон гарын авлага гаргаж сүүлийн 6 жил тасралтгүй ашиглаж байгаа ч сурагч ойлгоогүй бодлогоо ахин бие даан судлах боломжийг бүрдүүлж өгөөгүй багш ахин заах асуудал тулгардаг байсан. Харин үүнийг шийдэхэд энэ хичээлийн жилд Хан академийн хичээлүүдийг сургалтанд тогтмол ашиглаж түгээн дэлгэрүүлэх боломж байгааг мэргэжил нэгт багш нартаа  таниулах, сурагчдыг онлайнаар суралцах боломжийг бүрдүүлж өгсөн.  Энэхүү судалгааны хүрээнд  Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 10-1, 10-4, 10-5 ангиудад өгүүлбэртэй бодлого бодуулж сургах үүднээс  судалгаат хичээлийг 3 удаа өмнөх арга зүйгээр, ахин 3 удаа зохион байгуулахдаа Хан академийн хичээлийг сэдэлжүүлэлт болгон ашигласан нь сурагчдын сонирхлыг төрүүлээд зогсохгүй бие даан тухайн сэдэв болон бусад агуулгыг гүнзгийрүүлэн судлах  боломжийг олгосон нь хэлэлцүүлгийн явцад багш нараас өндөр үнэлгээ авсан.  

 Арга зүй

      Энэхүү судалгаагаар Дорнод аймгийн улсын тэргүүний, үндэсний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн сурагчдад  6 жилийн турш өгүүлбэртэй бодлого бодож сурах арга зүй 78 цагийн  судалгаат хичээл, Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн дээрх ангиудад 6 удаагийн 24 цаг туршин  судалгааны үр дүнг гарфикаар үзүүлбэл:

График 1 : Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн судалгаат хичээлд хамрагдсан сурагчдын ахиц

                  Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн 10-1, 10-4, 10-5 ангиудын сурагчдын 6 удаагийн “Хүүхэд хөгжүүлэх цаг”  хичээлийн  үр дүнг графикаар үзүүлбэл:

График 2 : Баянгол дүүргийн Эрдмийн Ундраа цогцолбор сургуулийн судалгаат хичээлд  хамрагдсан сурагчдын ахиц

 

Багш  сургалтаар  дамжуулан мэргэжлийн багтай хамтран цахим хичээл болон хэрэглэгдэхүүн боловсруулах үйл явц нь дараахь алхмуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Хичээл бүрт ашиглах ялгаатай даалгавар, үзүүлэн
  • Агуулга, сургалтын материал, судалгаа
  • Сурагчдын нас сэтгэхүйн онцлог, сонирхолд тулгуурлан бодлогын өгөгдлийг өөрчлөх  
  • Чадамжинд тохирсон ялгаатай даалгавар боловсруулж, сурагчдад сонголт хийх боломжийг олгох
  1. Хичээлээ төлөвлөх
  • Анги бүр дээр 6 цагийн нэгж хөтөлбөр боловсруулах
  • Сургалтын хэрэглэгдэхүүн, цахим хичээл бэлтгэх, турших
  • Цагийн хуваарилалтыг хийх
  1. “Хүүхэд хөгжүүлэх цаг”  сургалтыг  явуулах
  • Өөрийн заадаг ангиудад  сургалтыг  эхний хагас жилд   туршин зохион байгуулах
  1. Хэлэлцүүлэг, засан сайжруулалт
  • Цахим хичээл, хэрэглэгдэхүүн, бодлогын сонголт  хугацаандаа амжиж байгаа эсэх, сурагчдын оролцоо,  багшийн арга зүйд  харилцан туршлага судалж засан сайжруулж мэргэжлийн багш нар өөрсдийн ордог ангиудад туршин түгээн дэлгэрүүлэлт хийж ирсэн.  

Судалгааны жишээ:   Судалгаат хичээлийн хүрээнд 6-р ангийн   өгүүлбэртэй бодлогыг сурагчдын бодсон  зарим аргуудаас орууллаа.

Бодлогын өгөгдөл: Баяр  Улаанбаатар хот  орох болжээ. Тэр цагт 12 км хурдтай явбал яг зохих хугацаанд хотод ирэх бөгөөд хэрэв цагт 15 км/цаг хурдтай явах юм бол 1 цагийн өмнө хотод ирнэ. Хот хүртэл хичнээн км газар байсан бэ?

  1-р арга:    Бодолт: Анх төлөвлөсөн хугацааг t гэе. Тэгвэл хот орохдоо 12t км зам туулна. Хэрэв 15км/цаг хурдтай явбал t-1 хугацаа зарцуулна. Тэгшитгэл зохиовол

    

 

Хариу: 60км

 

                 12км/цаг         х цаг                                                  Улаанбаатар

                 15км/цаг         (х-1)цаг                                           Улаанбаатар

2-р арга:

Өгсөн нь:      

U1=12км/цаг

U2=15км/цаг

t1=x цаг

t2=(x-1) цаг

S=?

S=12*x   S=15*(x-1) учраас

12х= 15(х-1)    12x=15x-15      3x=15      x=5 цаг

12км/цаг*5цаг=60км

 Үр дүн

 Судалгаат хичээлийн үр дүнд сурагчид  өгүүлбэртэй бодлогыг ойлгон унших, дүрслэн зурах, товч бичиглэл хийх, өөрсдийн хамгийн сайн ойлгосон аргыг сонгон бодлогыг бодож чаддаг болсон .

  • “Өгүүлбэртэй бодлого бодож сурах арга зүй” сургалтанд зориулсан нэгж хичээлийн хөтөлбөрийг анги бүр дээр засан сайжруулж Дорнод аймгийн мэргэжлийн багш нар ашиглаж байна.
  • Багш нарт зориулж анги бүрт ашиглагддаг сургалтын материалын бодлогуудыг бодон гарын авлага болгон түгээн дэлгэрүүлсэн.
  • Агуулгыг туршин хэрэгжүүлэхдээ сурагчдын нас сэтгэхүйн онцлог, чадамжинд тулгуурласан ялгаатай даалгавар боловсруулж сурагчдад сонгох боломжийг олгож ашигласан нь сурагчид өөрийн түвшинг ахиулахад зорилго тавин суралцдаг болсон
  •  “Өгүүлбэртэй бодлого бодох арга зүй”, “Хүүхэд хөгжүүлэх цаг”  сургалтыг  зохион байгуулахдаа хичээлийн цагт биш тэнхимээс гаргасан “Бусад цаг”-т  зохион байгуулсан.
  • Сурагчид бодсон бодлогоо бусдадаа тайлбарлах, илтгэх чадвар сайжирсан.

 Хэлэлцүүлэг

      Сургалтанд сурагчдыг массаар өгүүлбэртэй бодлого бодуулж сургахын тулд Хан академийн  цахим хичээл, ялгаатай боловсруулсан даалгавар ,  гарын авлагыг турших, үр дүнг тогтоох, засан сайжруулах, хөгжүүлэхэд “Хүүхэд хөгжүүлэх цаг”-аар  дамжуулан хэрэгжүүлж үр дүнг танилцуулсан. Сургалтыг зохион байгуулснаар багш арга зүй технологийн эрэл хайгуулд морьдох гарааны алхам болсон. Багш  арга зүйгээ өөрчлөн хөгжихийн хамт сурагчдын амжилт чанар ахиж, идэвхи оролцоо хандлага өөрчлөгдөж байгаа нь сургалтын ололттой тал болсон. Иймээс сургалтаар дамжуулан өгүүлбэртэй бодлогыг сурагч бүр бодож сургах багшийн арга зүйн нэгэн технологи болж хэлэлцүүлэхээр дэвшүүлж байна.

Дүгнэлт

  •  Сурагчдын суралцах үйл ажиллагаанд  тэдний сонирхлыг төрүүлэхүйц танхимын сургалт,  мэргэжлийн багийн хамтын ажиллагаанд боловсруулсан хэрэглэгдэхүүн, гарын авлага,  Хан академийн цахим хичээлийг ашиглаж зохион байгуулснаар дараахь асуудлуудыг дэвшүүлж байна.
  • .Багш бүр өөрийн арга зүй, технологио зөв тодорхойлон ашиглах
  • Сурагчдад чөлөөтэй сэтгэх, бодох нээн илрүүлэх, бусдадаа илэрхийлэх, бусдыгаа сонсох боломжийг багш бүрдүүлж өгсөн
  • Сурагчдаа оношлон тэдний чадварт тохирсон нэгж хичээлийн хөтөлбөрөө төлөвлөдөг болсон.
  • МХХТ-ийг тогтмол ашиглан сургалтыг зохион байгуулах
  • Хүүхэд нэг бүрээ өөрийн чадварт  суурилсан, бие даан шийдвэр гаргах, бүтээлч,   итгэл үнэмшилд хөтлөх хөтөч чиглүүлэгч хөгжсөн багш байхыг зорьсон.
  • Цаашид  нээлтэй эхийн бусад программуудыг ашиглан цахим хичээл боловсруулан мэргэжлийн багш нар болон бие даан суралцаж буй сурагчдад түгээн дэлгэрүүлэх

 Дээрх дэвшүүлсэн санаа маань сургалтаар дамжуулан багш сурагчид хамтдаа хөгжиж болохыг харуулсан,  бусдад түгээн дэлгэрүүлэх арга зүй технологийн санд оруулах  туршлага судалгаа маань юм. 

Ном зүй

  1. ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг БСШУЯ-ны дэвшүүлсэн “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр /3.2,  3.3,  3.4,  6.2,  6.2.1 заалтууд/
  2. Багш хөтөлбөр  / 2.1,  2.2.2,  2.2.3,  2.3.1,  4.2.6 заалтууд /
  3. Ном хөтөлбөр  / 8.1.3, 8.1.5, 8.1.7,  8.2.2,  8.2.3 заалтууд /
  4. Авьяас хөтөлбөр  / 7.2,  7.2.1,  7.2.2,  7.3.7 заалтууд /
  5. БСШУЯ-ны сайдын  293-р тушаалын хэрэгжилт
  6. Крамор.В.М. (2011). Өгүүлбэртэй бодлого бодох арга зүй
  7. Даваадорж.Ч. (2009) . Математикийн хичээлийн сургалтын материал VI-VII анги
  8. Даваадорж.Ч. (2009) . Математикийн хичээлийн сургалтын материал VIII-IX анги
  9. Даваадорж.Ч. (2009) . Математикийн хичээлийн сургалтын материал X-XI анги

 Математик Мэдээллийн технологийн багш Г.Жаргалтуяа  

g_jargaltuya@yahoo.com gongorsurenjargaltuya@gmail.com