Блог

Хан Академийн онлайн, нээлттэй сургалт нь видео хичээлээс бүрдсэн мэдээллийн сан төдий зүйл биш, харин сургалтын агуулга, арга зүй, үнэлгээг бүхэлд нь хамарсан, багшийн ачааллыг хөнгөвчилсөн сургалтын иж бүрэн систем юм.

Нээлттэй боловсролын “НЭГ Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд  ирээдүйд ямар монгол иргэнийг бэлтгэхийг боловсролын бодлогод тусгаснаар НЭГ зорилготой,  мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын үндсийг шинээр дэвшүүлэн тавьж, интернэт технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсрол эзэмших боломжийг бий болгож, боловсролын үндэсний тогтолцоог нээлттэй мэдлэг боловсролын үзэл санаа, арга хэлбэрээр баяжуулж,  бүх түвшний сургалтад нээлттэй боловсролын дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж, багш, мэргэжилтэн, эцэг эх, суралцагчдын хамтын ажиллагааны өргөн талбарыг бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас дэлхий даяар асар хурдтай түгэц байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай онлайн, нээлттэй сургалт болох АНУ-ын Хан академийн 900 видео хичээлүүдийг монгол хэлнээ орчуулан, багш сурагчид, бие даан суралцагчдад үнэ төлбөргүйгээр хүргэж, сургалтад хэрхэн ашиглах талаар ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг шат дараатайгаар чадавхжууллаа.  http://mn.khanacademy.org


 
Суралцагчдад тухайн хичээлийн шинжлэх ухааны ойлголтыг таниулж, хийсвэр мэдлэгтэй болгоход биш түүний учир шалтгааныг ухаарч ойлгон бүтээлчээр суралцах арга барил эзэмших, ойлгосноо хэрэглэх бодит ур чадвартай болоход Хан Академийн нээлттэй хичээлүүд ач холбогдолтой. Суралцагч хичээлийг өөрийн хурдаар  давтан үзэж, системтэйгээр шатлан суралцах боломжтой.

Өөр цаг үед төрж өссөн хүүхдээ өөрийн сурч байсан шигээ бүү хязгаарла.
Рабиндранат Тагорэ

Сургалтын элементүүдийг хүүхдийн ой ухаанд ямар ч албадлага шахалтгүйгээр таниулах ёстой. Ямар нэг шахалтын дор эзэмшсэн мэдлэг хэзээч ой ухаанд тогтдоггүй.
Иймээс бага насанд нь боловсрол олгох үйлийг илүү сонирхолтой хөгжөөнт байдлаар албадан шахалтгүйгээр хүргэх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн төрөлхийн чадварыг нээн илрүүлэх боломжтой.
Плато

Микрософт корпорацийн үүсгэн байгуулагч Билл Гейтс 
Бусад хүмүүсийн адил эдгээр гайхалтай хэрэгслийг хүүхдийнхээ хамт хэрэглэж байж л Хан Академийн талаар мэдэж авсан. Технологи хэрхэн боловсролын үндсээр нь өөрчлөн талаар Салман Ханы үзэл санаа эрч хүчтэй тархаж байна. Технологи сургалт хоёрыг нэгэтгэх тал дээр тэр үнэхээр анхдагч нь. “НЭГ дэлхийн сургууль” номоороо дамжуулан шинийг нээн илрүүлэгч энэ шинэчлэгчийн талаар бүр олон хүн мэдэж авах болсонд би туйлын баяртай байна.