Блог

"Математикийг зөвөөр харвал зөвхөн үнэнийг агуулаад зогсохгүй дээд гоо сайхан, баримал мэт хүйтэн бөгөөд хатуу чанд. Зураг эсвэл хөгжим шиг элдэв гоёл чимэглэл байхгүй боловч гайхамшигтай цэвэр бөгөөд зөвхөн хамгийн сайн урлагтай зүйрлэж болохоор гуйвшгүй төгс төгөлдөр, гоо сайхныг агуулдаг. Хамгийн дээд давамгайллын жишиг болсон баяр бахдал, сэтгэлийн хөөрөл, мах цуснаас бүтсэн хүнээс илүү болохоо мэдрэх мэдрэмжийг олж болно". Бертранд Рассел

Хан Академи нь суралцагсдыг тохирсон түвшиндээ, өөрийн хурдаар сурч мэдлэгээ баяжуулахыг дэмждэг. Тухайлбал, Хан академийн бага ангийн математикийн хичээлүүдээс тоо, тооллоос эхлээд нэмэх ба хасах, үржүүлэх ба хуваах, хэмжигдэхүүн ба өгөгдөл, математикийн суурь үндсүүдийг сураарай. Мөн дунд ангийн математикийн хичээлүүдээс сөрөг тоонуудыг нэмэх ба хасах, тоон шулуун дээрх хоёр тооны хоорондох зайг олоход абсолют утга хэрхэн хэрэглэгдэх талаар судлах боломжтой.

Хан Академийн бага, дунд ангийн математикийн хичээлүүдийг https://mn.khanacademy.org/math холбоосоор үзэхээс гадна ЕTV телевизээр өдөр бүр гарч байна. Хичээл гарах хуваарь:

Даваа    17:30 - 18:00
Мягмар  17:30 - 18:00
Лхагва   17:30 - 18:00
Пүрэв     17:30 - 18:00
Баасан    17:30 - 18:00
Бямба, Ням гарагуудад өглөө давтаж гарна.