Блог

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй нээлттэй боловсролыг дэмжих НЭГ МОНГОЛ үндэсний хөтөлбөрийн хүрээнд  Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас Шинэ Монгол сургуультай хамтран тус сургуулийн багш нарт нээлттэй боловсролын арга хэлбэр Хан Академийн нээлттэй хичээлүүдийг сургалтад ашиглах боломжуудын талаар сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн үндсэн сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг юм.

D.Enkhbat at Shine Mongol

Сургалтын эхэнд Нээллтэй Мэдлэг Боловсролын Сангийн УЗ-ийн дарга Д.Энхбат "Нээлттэй боловсролын үзлэл санаа" сэдвээр илтгэл тавьж, нээлттэй боловсролын дэлхийн чиг хандлага, Хан Академийн нээлттэй видео хичээлүүдийн тухай танилцуулав. Үүний дараагаар НМБСийн Хан Академийн математикийн багийн зохицуулагч Ц.Навчаа багш "Хан Академийг сургалтад ашиглах нь" сэдэвт сургалт хийлээ. Сургалтад Хан Академийн нээлттэй видео хичээлийн сургалт, үнэлгээний цогц сайт болох mn.khanacademy.org сайтыг танилцуулж,  нээлттэй видео хичээлүүдийг ЕБС-ийн багш нар сургалтандаа үр дүнтэйгээр ашиглах боломжууд, сурагч, бие даан суралцагсдад хэрхэн хүргэх, сургалтын хөтөлбөртэйгээ хэрхэн хослуулж ажиллан, сурагчдын бие даан суралцахад яаж уялдуулах талаар танилцууллаа. Сургалтад нийт 80 орчим багш хамрагдав. 

Сургалтын дараа багш нар хэлэлцүүлэг өрнүүлж сургалтын үр дүн хийгээд цаашид сургалтад ашиглах боломжуудын талаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр “Нээлттэй боловсролын үзэл санааг дэмжиж, цаашид өөрсдийн өдөр тутмын хичээл сургалтыг явуулах арга хэлбэрээ илүү оночвчтой болгох, нээлттэй боломжуудыг олж харж, бодитойгоор ашиглаж, Хан Академийн хичээлүүдийг идэвхтэй ашиглах, орчуулах ажилд багаараа оролцож хувь нэмрээ оруулж байгаадаа сэтгэл маш өндөр байна. Энэ сургалт үр дүнтэй сургалт боллоо.” хэмээн дүгнэсэн юм.

Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангаас хэн ч, хаанаас ч дэлхийн боловсролыг эзэмшихэд туслан чиглүүлэх зорилготой Хан Академийн сургалтын цогц системийг 2013 оноос эхлэн монгол хэл дээр орчуулан багш, суралцагч, эцэг эхчүүдэд ашиглахад бэлэн болгоод байгаа билээ. Нээлттэй боловсролын арга хэлбэр Хан Академийн нээлттэй хичээлүүд болон  сургалт, үнэлгээний вэб сайт нь суралцагчид, бие даан суралцах, хичээлээ давтах, эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ хамтран суралцах сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах мэдлэгтэй болгох хэрэгцээ урган гарч ирж байгаа энэ үед сургалтын үр ашигтай хэрэглэгдэхүүн болж чадаж байна.