Блог

Хан Академи нь хичээлүүдээ суралцагсдад ойлгомжтой, амьдралд ойр байлгах үүднээс олон сонирхолтой булангууд нээсэн байдаг. Үүний нэг нь "Лeброны асуултууд" булан.
Маями Хийтс багийн тоглогч Лeброн Жеймс Салман Хантай хамтран сагсан бөмбөгөөр дамжуулан боловсрол олгох олон сайхан хичээл бэлтгэжээ. Магадгүй та сагсан бөмбөг сонирходоггүй байж ч болох юм. Гэхдээ эдгээр видео хичээлүүд суралцагсдад төдийгүй багш нарт сургалтын шинэ арга барил болсон нь гарцаагүй.
Жишээ нь "Чөлөөт шидэлтэд оноо авах магадлал" хичээлийг математикийн хичээлд ашиглаж болох бол "Цагираг руу бөмбөг шидэх үед ямар булчингууд ажилладаг вэ?" гэсэн хичээлийг биологи, эрүүл мэндийн хичээлд ашиглаж болно. Та бүхэн https://mn.khanacademy.org/partner-content/lebron-asks-subject холбоосоос бусад хичээлүүдийг үзээрэй.

Танд амжилт хүсье.