Блог

ГеоГебрагийн тухай

ГеоГебра бол геометр, алгебр, хүснэгт, график, статистик болон анализийг нэгтгэсэн боловсролын бүх түвшинд зориулагдсан чөлөөтэй, олон үйлдлийн системд ажиллах, динамик, хэрэглэхэд хялбар математикийн програмын багц юм. ГеоГебра нь Европын болон АНУ-ын нилээд хэдэн боловсролын програмын шагналыг хүртсэн.

Бодит боломжууд

  • График, алгебр, хүснэгтүүд холбогдсон бүрэн динамик
  • Хэрэглэхэд хялбар интерфэйс, мөн олон тооны онцгой хүчин чадалтай
  • Вэб хуудсуудад интерактив суралцах материалуудыг бүтээн зохиох хэрэгсэл 
  • Дэлхий даяархи манай сая сая хэрэглэгчдэд олон хэл дээр хүрнэ
  • Нээлттэй эхийн чөлөөт програм

Олон Улсын ГеоГебра Хүрээлэнгийн хэтийн зорилго

Олон Улсын ГеоГебра Хүрээлэн (ОУГХ) математикийн нээлттэй динамик ГеоГебра програм хангамжийг санал болгон дэлхий дахины боловсролын технологи, шинжлэх ухаан, математикийг сайжруулахад бүх багш, сурагчдад материалуудыг хөгжүүлэлтээр дэмжих, сургалтанд мэргэшүүлэх зэрэг боломжийг олгодог. Энэ нь судлаачид багш нар болон биеэ даан суралцагчдын хоорондын холбоо харилцааг төлөвшүүлж бэхжүүлэх, эдгээр хэрэглэгчдийн сонирхлын бүлэглэлийг эрж хайж бий болгох явдал юм.

ОУГХ ба Монголын ГеоГебра Хүрээлэн нь үйл ажиллагааны дараах 3 чиглэлийг баримтална:
  1. Сургалт ба дэмжлэг: Багш нар болон оюутан-багш нарт мэргэжлийн хөгжүүлэлтийн боломжууд ба дэмжлэгийг өгөх ба зохицуулах боломжтой.
  2. Хөгжүүлэлт ба Хуваалцах: Математикийн динамик ГеоГебра програм хангамж нь тасралтгүй сайжран хөгжсөөр байгаа ба хичээлийн материалууд болон нөөцүүдийг сургалт семинараар дамжуулан улам сайжруулан хөгжүүлэх, хуваалцах боломжтой.
  3. Судалгаа ба Хамтын ажиллагаа: ОУГХ болон МГХ-үүдийн хооронд, мөн олон улсын хамтран ажиллагчдын хоорондын хамтын ажиллагааг сургалт, хөгжлийн идэвхтэй үйл ажиллагааг идэвхижүүлэх замаар математикийг сургах, суралцахуйд анхаарал хандуулсан ГеоГебратай хамаааралтай судалгааг дэмжиж, төлөвшүүлнэ.

Монголын ГеоГебра Хүрээлэн ашгийн бус байгууллага (их дээд, дунд сургуулиуд, боловсролын байгууллагууд, багш нар) түүний нэгж, зөвхөн арилжааны бус сонирхолтой байгууллагууд нэгдэн орно. Ерөнхийдөө ГеоГебра Хүрээлэнгийн санал болгосон үйл ажиллагааг багш, суралцагчдад төлбөргүйгээр чөлөөтэй түгээх ёстой ба хэрвээ орлого олвол энэ нь ОУГХ юм уу МГХ-ийн үйл ажиллагаа, зорилгыг (тухайлбал, ном, онлайн материал, ажилчид г.м) дэмжихэд ашиглагдана.

МГХ нь дотоодын болон олон улсын багш, судлаачидтай хамтран ажиллаж, орчин үеийн математикийн сургалт заах арга зүй, технологийн шинэ хандлагыг Монголын нөхцөлд зохицуулан хэрэгжүүлэх, боловсронгуй болгож, хамтын ажиллагааг түгээн дэлгэрүүлэх болно.

ГеоГебра гийн үндсэн логоны 3D загварын дотор талд Монголын уламжлалт билэг тэмдэг болох Соёмбо оруулсан байна. 

Соёмбо геометрийн үндсэн дүрсүүд (гурвалжин, тэгш өнцөгт, дугуй болон нум, муруй)-ийг агуулсан байдаг нь ГеоГебра програмын үндсэн хэрэгслүүдийг төлөөлөн харуулж, мөн тэдгээрийг 3D болгож харуулснаараа програмын цаашдын хөгжлийг илтгэхийг зорьсон.
Соёмбыг байрлуулсан болон соёмбын эх биеэнд байрлах дүрсүүдийг монголын далбааны улаан, цэнхэр өнгөөр будаж өгснөөрөө “Монголын” гэдэг үгийг илэрхийлж байна. Соёмбын 2 баганан хэрэм дээр ГеоГебра Хүрээлэн үгсийг эвхмэл бичгээр бичиж өгсөн нь Монголын уламжлалт соёл боловсролоор нь дамжуулан, өөрийн орны нөхцөлд зохицуулан Олон Улсын ГеоГебра Хүрээлэнгийн үйл ажиллагааг үр бүтээлтэйгээр түгээн дэлгэрүүлнэ гэсэн утгатай болно.

 

Монголын ГеоГебра Хүрээлэн нь 2012 оны 6-р сарын 22-нд ОУГХ-д бүс нутгийн ГеоГебра хүрээлэн байгуулах хүсэлтээ гаргаж, 6-р сарын 24-нд албан ёсоор Монгол улс дахь салбар хүрээлэн, дэлхийн 100 дахь хүрээлэн болон МКС-ийн Математикийн дидактик, геометрийн тэнхимийн харъяанд байгуулагдсан.

Монголын ГеоГебра хүрээлэнгийн фэйсбүүк хуудас

Гишүүд, монгол орчуулга