Блог

2017-2018 оны хичээлийн жилд зориулан Гүүглээс цахим сургалтын бүтээгдэхүүнүүддээ шинэчлэл хийжээ. Анх 2015 онд ашиглалтад орсон Гүүгл цахим анги багш нарын талархалыг их хүлээж байгаа бөгөөд одоогийн байдлаар 1 тэрбум гаруй даалгавар оруулсан дүн гарсан байна. Гүүгл цахим анги болон Гүүгл Формс аппууд нь багш нарт сурагчидтайгаа харилцах, ангийн дотоод зохион байгуулалтыг сайжруулахад тусалдаг GSuite Education багцын голлох аппудын нэг юм.

  1. Сурагч бүрт өөрийн хуудас: Сурагч тус бүрийн хичээлийн явцыг хянах, тэдэнтэй гарцаарчлан ажиллахад тустай нэг шинэчлэл нь сурагч нэг бүрт зориулсан хуудас юм. Одоо Гүүгл Анги нь хичээлийг төрлөөс гадна сурагч тус бүрээр ангилах боломжтой болж байна. Энэ хуудсанд сурагчийн хичээл тус бүрийн явц харагдахаас гадна багш тухайн сурагчид тусгайлан зөвлөгөө өгч болно. Түүнчлэн даалгавруудыг гүйцэтгэл, оноогоор ялган шүүлт хийдэг болсон байна. Багшийн өгсөн даалгаврыг хэдэн сурагч хийсэн, хэдийг зассан болон үнэлсэн зэрэг нь хуудасны баруун дээд хэсэгт ил харагдана.

  2. Анги эрэмбэлэх: Багш нар ангиудаа өдрийн хуваарь, ачаалалдаа тохируулан эрэмбэлдэг боллоо. Өмнө нь хамгийн сүүлд үүсгэсэн хичээл хамгийн дээр харагддаг байсан бол одоо хичээлүүдээ багш нар өөрсдөө эрэмбэлдэг боллоо. 

  3. Нарийвчилсан үнэлгээ: Үнэлгээг бодитой байлгахын тулд багш нар бутархай тоогоор дүн тавих боломжтой боллоо. 

  4. Анги шилжүүлэх: Зуны амралтын үеэр хичээл ордог багш нар солигддог. Шинэ өөрчлөлтөөр багш нар эсвэл админ ангийн багшийн эрхийг өр багшид шилжүүлдэг боллоо. Энэ нь дахин шинэ анги үүсгэж сурагчдад чирэгдэл учруулалгүйгээр өмнөх тохиргоогоор ажиллана гэсэн үг юм. Мөн Гүүгл Драйвт хадгалагдсан сурагчдийн материалуудад хандах эрхтэй болно.

  5. Мобайл төхөөрөмжийн профайл тохируулга: Сурагчид гар утаснаасаа дээрээсээ өөрийн профайл зургаа солих, мэдээллээ шинэчлэх боломжтой болж байна.

  6. Шинэ Апп: Шинэ #withClassroom family апп нэмэгдлээ. 

  7. Ангийн код: Ангийн код өмнө нь зөвхөн багш нарын хуудсанд харагддаг байсан бол одоо сурагчдад нээлттэй болжээ. Сурагчид кодоо оруулаад хүссэн ангидаа орж болох нь.

  8. Багш нар Гүүгл Формс ашиглан цахим ангид дүнгүүдээ татаж оруулдаг боллоо.