Блог

Нийт багш судлаач, оюутан сурагч, эцэг эхчүүддээ 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье! Нээлттэй боловсролын арга хэлбэрүүдийн дотроос дэлхий даяар асар хурдтай түгэж байгаа, хамгийн өндөр хандалт, ашиглалттай, АНУ-ын Хан Академийн нээлттэй сургалтын системийг Монгол хэлнээ орчуулан багш сурагчид, эцэг эхчүүд, бие даан суралцагчдад нээлттэйгээр ашиглах боломжийг бүрдүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. https://mn.khanacademy.org
Ирж буй шинэ хичээлийн жилд Хан Академийн хичээлийг сургалтандаа нэвтрүүлж дэлхийн боловсролыг эх хэлээрээ эзэмших үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа сургууль, багш нартаа талархал илэрхийлье.