Блог

Global International School-ийн бага ангийн багш нарт "Хан Академийн сургалтын системийг танилцуулах" сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэ сарын 16-нд болсон уг сургалтыг Хан Академийн математикийн багийн ахлагч Ц.Навчаа багш удирдан явуулсан бөгөөд багш нарт бага ангийн математикийн хичээлийн агуулгаар Хан Академийн сургалтын талбар дээр хэрхэн анги үүсгэх, сурагчдаа нэмэх, тэдэнд даалгавар өгч үнэлэх, явцын үнэлгээ тайланг унших чадварыг эзэмшүүлж, гэрчилгээ олголоо. https://mn.khanacademy.org/