Блог

Гүүгэл форм гэж юу вэ?

Гүүгэл форм /Google form/ нь санал асуулга, сорил даалгаврыг онлайнаар авч, дүгнэхэд хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Та энэхүү хэрэгслийг ашиглан анги, сургууль болон олон нийтийг хамарсан санал асуулга явуулах, хяналтын ажил, шалгалтын сорил тестийг оюутан сурагчдаасаа авах  боломжтой. Санал асуулгын үр дүн Google Doc/Drive-ийн хүснэгтэд автоматаар хадгалагдах ба өөрчлөлт орох болгонд имэйлээр шинэ мэдээ ирнэ.

Мөн http://docs.google.com/support/ хаягаар орж бусад функцуудтэй танилцаарай.  Энэ хуудасд Гүүгэл хэрэгслүүдийг бүрэн эзэмшиж түүнийгээ сургалтын танхимд оновчтой ашиглахад зориулсан бүхий л төрлийн мэдээлэл, хичээл, зөвлөгөө бий. 

Шинээр асуулгын хуудас үүсгэж удирдах

Шинээр асуулгын хуудас үүсгэн ашиглахдаа өөрийн бүртгэлтэй Gmail хаягаараа холбогдоно

Нэвтэрч ороод дараах цэсүүдээс DRIVE-ийг сонгоно. Энэ хэсэг таныг удирдлагын хуудас руу аваачна. 

Үндсэн хуудаснаас Шинээр нээх буюу Create new цэсийг дарж санал асуулга буюу form-ийг сонгоно. 

Ингэснээр шинэ цонхонд хоосон асуулгын хуудас гарч ирнэ. Шинээр нээгдсэн цонх ингэж харагдана. 

Бэлэн загвараас сонголт хийх

Санал асуулгын цонх нээгдэхэд дэлгэцэнд сонголтууд гарч ирнэ. Тэдгээрээс сонгож болох ба эсвэл өөрөө зохиож болно.
Хамгийн түрүүнд асуулгадаа нэр өгч хадгалах хэрэгтэй. Ингэснээр өөрчлөлт, засвар хийхэд хялбар болно.

Асуулт оруулах

“Untitled Question” гэсэн хэсэгт эхний асуултаа оруулна. 

Санал асуулга, судалгаа болон шалгалтын асуултын хариулт нь сонгох хувилбартай байхаас гадна бичгээр бөглөх хэсэг байдаг. Гүүгэл Формыг ашиглан шалгалт авч байгаа тохиолдолд үг үсгийн алдаатай бөглөвөл алдаа хийсэнд тооцож оноо хасагддаг. Тиймээс асуултыг оруулахдаа үүнийг анхаарч байгаарай.

Санал асуулгын асуултуудыг оруулж дууссаны дараа Форм маань ингэж харагдана.

Санал асуулга бөглөж байгаа хүн асуултуудыг бөглөн SUBMIT буюу баталгаажуулах товчийг дарсаны дараа үр дүн автоматаар хүснэгтэд орно.

Бэлэн болгосон санал асуулгаа оюутан, сурагчиддаа илгээхдээ SEND FORM товчийг дарна.

Мэйлээр илгээх бол Email хэсэгт санал асуулга авах оюутан, сурагчдынхаа мэйл хаягуудыг оруулж илгээнэ.


Санал асуулгын үр дүнг үзэхдээ RESPONSES хэсэгт орж дэлгэрэнгүй үр дүнтэй танилцана. 

Танд амжилт хүсье!