Блог

Өмнөх блогтоо сурагч хүүхдүүддээ зориулан Хан Академийн сурагчийн талбарыг танилцуулсан билээ. Энэ удаад багш, эцэг эхчүүдэд зориулсан талбарыг танилцуулж байна. 

Багшийн интерфэйс

Багш болон эцэг эхчүүд сурагч, хүүхдүүдтэйгээ адил бүх дасгалуудыг ажиллах, хичээлүүдийг үзэх бүрэн боломжтой. Багш, эцэг эхийн талбар нь хүүхдүүдийнхээ суралцаж буй явцын мэдээллийг янз бүрийн статистик үзүүлэлтээр хүлээн авч, түүнээс хамааран цааш үргэлжлүүлэн сургах явцыг нь бүрэн удирдан чиглүүлэх, хооронд нь харьцуулан харах гэх мэт багшийн удирдан чиглүүлэх үйл ажиллагааг ухаалаг, хялбаршуулж өгч чадсан онцлог талбар юм. 

Зураг 9. Багшийн тухайн ангийн сурагчдын явцын ерөнхий мэдээлэл

Зураг 10. Тухайн ангийн сурагчдын чадварын явцын нарийвчлалтай мэдээлэл

Зураг 11. Сурагчдын чадварыг хүснэгтээр үзүүлсэн байдал

Зураг 12. Сурагчдын үйл ажиллагаа (заасан завсарт)

Бэлтгэсэн: Хан Академийн математикийн багийн зохицуулагч Ц.Навчаа /МУИСийн ШУСийн математикийн тэнхимийн багш/