Блог

Ерөнхий боловсролын сургуулиудын багш нар, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд, судлаачдад зориулсан нээлттэй боловсролын сошиал сайт www.k12.mn сайтад нэгдсэнд баярлалаа.

Блог нэмэх заавар

Сайтад нэвтэрч орох

Блог бичихдээ www.k12.mn сайтад нэвтэрч орсон байх шаардлагатай. Та имэйл хаягаараа урилга хүлээн авсан бол холбоосыг дарж шинэ бүртгэл үүсгэнэ. Харин вэб сайтаар орж байгаа бол БҮРТГҮҮЛЭХ товчийг дарж шинэ хэрэглэгч үүсгэж болно. 
Үүний дараагаар шинэ хэрэглэгч профайл зургийг оруулж, товч мэдээллийг бөглөн бүртгэлээ идэвхижүүлнэ. 

Блог хэрхэн бичих вэ?

Алхам 1

Зүүн гар талд байрлах цэснээс БЛОГийг сонгоно. Ингэснээр блогууд байрлах хуудсанд шижинэ.


Алхам 2

Хуудасны баруун дээд хэсэгт байрлах +Add Blog Post товчийг дарна. 

Товчийг дарснаар блог бичих цонх нээгдэнэ. Блог бичих цонх дараах байдалтай харагдана. Та Post Title цонхонд гарчгаа оруулна. Доод талын том цонхонд блогоо бичнэ. 

Алхам 3

Блогт зураг, бичлэг, хүснэгт оруулахдаа Add цэснээс сонгоно. Дараах зурагт харагдаж байгаачлан блогт холбоос /link/, зураг, бичлэг болон хавсралт оруулж болдог. Зураг оруулахдаа зургийн хэмжээг хэт том өгөхгүй байх хэрэгтэй. Том зураг удаан ачааллахаас гадна гарахгүй байх магадлалтай. Зургийн хэмжээ 500*700pxl ээс ихгүй байна. 
Видео бичлэг оруулахдаа Youtube дэх бичлэгээс embed code ийг хуулж тавина. Хэрэв бичлэг засах бол эх хувилбарыг засч холбоосыг дахин хуулж оруулна.

Харин блог доторх текстэд засвар хийх бол Edit цэснээс сонгоно. Энэ цэсэнд үг, үсгийн фонт, хэмжээ, өнгө сольж болохоос гадна хүснэгт оруулна.  

Алхам 4

Бэлэн болсон блогоо хадгалахдаа ангилал буюу Сategory сонгоно. 

Түүний дараа хайлтад зориулан Tag-ийг заавал оруулна. Tag оруулснаар таны блог илүү олон хүнд хүрэхээс гадна хайлтад гарч ирнэ. Tag бичихдээ аль болох олон сонголт оруулах ба Tag болгоны араас enter дарж оруулна. Жишээ нь заавар, нээлттэй хичээл, цахим хичээл, блог бичих заавар гэсэн Tag ууд дараах байдлаар харагдана. 

Та манай сошиал сайтад нэгдэж, нээлттэй боловсролын талаарх өөрийн нийтлэл, бүтээл, блогоо чөлөөтэй нийтлэх боломжтой. Нээлттэй боловсролоос гадна дараах болон бусад сэдвүүдийн хүрээнд блог бичих боломжтой. 

  • Их дээд болон ЕБС-ийн сургалтын шинэчилсэн цөм хөтөлбөр ба одоо мөрдөж байгаа сурах бичгүүдийн уялдаа холбооны байдал, дэвшүүлэх санал
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад сонсох (аудио), үзэх (видео) хэрэглэгдэхүүнийг хэрэглэх аргазүй
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад статистик хэрэглэгдэхүүн хэрэглэх арга, аргачлал
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад цахим хэрэглэгдэхүүн ашиглах боломж арга зам, үр дүн
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад шинжлэн судлах /эрэл хайгуул хийх/ аргыг хэрэглэх нь
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад төсөлт ажлын аргыг хэрэглэсэн туршлага, үр дүн
  • Их дээд болон ЕБС-ийн сургалтад мэдээлэл харилцааны технологи, хэрэглэх арга, боломж болон бусад сэдэв.